aboutsummaryrefslogtreecommitdiff
path: root/documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc
diff options
context:
space:
mode:
Diffstat (limited to 'documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc')
-rw-r--r--documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc260
1 files changed, 260 insertions, 0 deletions
diff --git a/documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc b/documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc
new file mode 100644
index 0000000000..7d7c32ed9f
--- /dev/null
+++ b/documentation/content/mn/books/handbook/preface/_index.adoc
@@ -0,0 +1,260 @@
+---
+title: Өмнөх үг
+prev: books/handbook/
+next: books/handbook/parti
+---
+
+[preface]
+[[book-preface]]
+= Өмнөх үг
+:doctype: book
+:toc: macro
+:toclevels: 1
+:icons: font
+:source-highlighter: rouge
+:experimental:
+:skip-front-matter:
+:table-caption: Хүснэгт
+:figure-caption: Зураг
+:example-caption: Жишээ
+:xrefstyle: basic
+:relfileprefix: ../
+:outfilesuffix:
+
+[[preface-audience]]
+== Энэ номын зориулалт
+
+FreeBSD-ийн шинэ хэрэглэгч нь энэ номын эхний хэсэг хэрэглэгчид FreeBSD-ийн суулгалтын процесс дундуур хөтөлж UNIX(R)-ийн угт байдаг ойлголтууд болон ёс заншлыг аажим танилцуулдаг болохыг олж мэдэх болно. Энэ хэсэг дээр ажиллах нь шинээр олж мэдэх хүсэл эрмэлзлээс арай илүү хүсэл болон танилцуулсан шинэ ойлголтуудыг хүлээн авах чадварыг шаарддаг.
+
+Гарын авлагын хоёр дахь хамаагүй том хэсэг хүрэх үед FreeBSD системийн администраторуудын сонирхлыг татах бүх сэдвүүдийг хамарсан нэвтэрхий лавлахыг та олох болно. Эдгээр бүлгүүдийн зарим нь таныг урьдчилан уншихыг зөвлөж болох бөгөөд энэ нь бүлэг бүрийн эхэнд ерөнхий агуулгад тэмдэглэгдсэн байдаг.
+
+Мэдээллийн нэмэлт эхүүдийн жагсаалтыг crossref:bibliography[bibliography,Ном зүй] хэсгээс үзнэ үү.
+
+[[preface-changes-from3]]
+== Гурав дахь хэвлэлээс хойшх өөрчлөлтүүд
+
+Гарын авлагын одоогийн хувилбар нь сүүлийн 10 жилийн хугацааны туршид олон зуун хувь нэмэр болгон оруулагчийн оруулсан хүчин чармайлтын үр дүн юм. Дараах нь 2004 онд хэвлэгдсэн гурав дахь хэвлэлийн хоёр ботиос хойш орсон мэдэгдэхүйц өөрчлөлтүүд юм:
+
+* crossref:dtrace[dtrace,DTrace] буюу DTrace нь хүчирхэг DTrace үйл ажиллагааны шинжилгээ хийх хэрэгслийн талаарх мэдээллийн хамтаар нэмэгдсэн.
+* crossref:filesystems[filesystems,Файлын системийн дэмжлэг] буюу Файлын системийн дэмжлэг нь Sun(TM)-ий ZFS зэрэг FreeBSD дээрх эх биш файлын системүүдийн талаарх мэдээллийн хамтаар нэмэгдсэн.
+* crossref:audit[audit,Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх нь] Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх бүлэг FreeBSD дэх аудит хийх шинэ боломж болон түүний хэрэглээг тайлбарсан мэдээллийн хамтаар нэмэгдсэн.
+* crossref:virtualization[virtualization,Виртуалчлал] буюу Виртуалчлал нь виртуалчлалын програм хангамж дээр FreeBSD-ийг суулгах мэдээллийн хамтаар нэмэгдсэн.
+* crossref:bsdinstall[bsdinstall,FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь] буюу bsdinstall гэсэн шинэ суулгалтын хэрэгсэл ашиглан FreeBSD-г суулгах талаар FreeBSD 9._x_ болон түүнээс хойшхи хувилбарыг суулгах нь бүлэгт бичигдэн нэмэгдсэн.
+
+[[preface-changes-from2]]
+== Хоёр дахь хэвлэлээс (2004) хойшх өөрчлөлтүүд
+
+Энэ гурав дахь хэвлэлт нь FreeBSD баримтжуулах төслийн гишүүдийн хоёр жил илүүтэй хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын оргил юм. Хэвлэсэн хувилбарын хэмжээ ихэссэн учир хоёр тусдаа боть болгох шаардлагатай болсон. Энэ шинэ хэвлэлтэд орсон гол өөрчлөлтүүдийг доор дурдав:
+
+* crossref:config[config-tuning,Тохиргоо ба Тааруулалт] Тохиргоо ба тааруулалт нь ACPI тэжээл болон эх үүсвэрийн удирдлага, `cron` системийн хэрэгсэл болон цөмийн илүү олон тааруулах тохируулгуудын тухай шинэ мэдээллээр өргөжсөн.
+* crossref:security[security,Аюулгүй байдал] Аюулгүй байдал нь виртуал хувийн сүлжээнүүд (VPN-үүд), файлын системийн хандалт хяналтын жагсаалт (ACL-үүд) болон аюулгүй байдлын зөвлөгөөнүүдийн тухай шинэ мэдээллээр өргөжсөн.
+* crossref:mac[mac,Mandatory Access Control буюу Албадмал Хандалтын хяналт] Mandatory Access Control буюу Албадмал Хандалтын хяналт нь энэ хэвлэл дэх шинэ бүлэг юм. Энэ нь MAC гэж юу болох, FreeBSD системийг аюулгүй болгоход энэ аргыг хэрхэн ашиглах талаар тайлбарладаг.
+* crossref:disks[disks,Хадгалалт] Хадгалалт нь USB хадгалалтын төхөөрөмжүүд, файлын системийн хормын хувилбарууд, файлын системийн хувь/ноогдлууд, файл болон сүлжээн дээр тулгуурласан файлын системүүд болон шифрлэгдсэн дискний хуваалтуудын тухай шинэ мэдээллээр өргөжсөн.
+* crossref:vinum[vinum-vinum,Vinum Эзлэхүүн Менежер] Vinum нь энэ хэвлэл дэх шинэ бүлэг юм. Энэ нь Vinum-ийг хэрхэн ашиглах, төхөөрөмжийн хувьд хамааралгүй логик дискнүүдийн боломжийг хангадаг логик эзлэхүүн менежер болон програм хангамжийн RAID-0, RAID-1 болон RAID-5-г тайлбарладаг.
+* Алдааг олж засварлах хэсэг crossref:ppp-and-slip[ppp-and-slip,PPP болон SLIP] PPP ба SLIP-д нэмэгдсэн.
+* crossref:mail[mail,Цахим Шуудан] Цахим шуудан нь өөр тээвэрлэх агентуудыг ашиглах, SMTP нэвтрэлт танилт, UUCP, fetchmail, procmail, болон бусад дэвшилтэт сэдвүүдийн тухай шинэ мэдээллээр өргөжсөн.
+* crossref:network-servers[network-servers,Сүлжээний орчны Серверүүд] Сүлжээний серверүүд нь энэ хэвлэлд бүгд шинээр орсон. Энэ бүлэг нь Apache HTTP Server, ftpd-г тохируулах болон Microsoft(R) Windows(R) клиентүүдийн хувьд Samba серверийг тохируулах тухай мэдээллийг агуулдаг. crossref:advanced-networking[advanced-networking,Сүлжээний нэмэлт ойлголтууд] Сүлжээний нэмэлт ойлголтууд дахь зарим хэсгүүд нь танилцуулгыг сайжруулахын тулд ийшээгээ зөөгдсөн.
+* crossref:advanced-networking[advanced-networking,Сүлжээний нэмэлт ойлголтууд] Сүлжээний нэмэлт ойлголтууд нь FreeBSD дээр Bluetooth(R) төхөөрөмжүүдийг ашиглах, утасгүй сүлжээнүүд болон Асинхрон Дамжуулах Горим (ATM) сүлжээг тохируулах тухай шинэ мэдээллээр өргөжсөн.
+* Номонд ашиглагдсан техникийн ухагдахуунуудын тодорхойлолтуудад зориулагдсан төв байршлыг бий болгон нэр томъёо хэсэг нэмэгдсэн.
+* Номонд байгаа хүснэгтүүд болон зургуудад хэд хэдэн гоо зүйн сайжруулалтууд хийгдсэн.
+
+[[preface-changes]]
+== Эхний хэвлэлээс (2001) хойшх өөрчлөлтүүд
+
+Хоёр дахь хэвлэлт нь FreeBSD баримтжуулах төслийн гишүүдийн хоёр жил илүүтэй хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын оргил юм. Энэ хэвлэлтэд орсон гол өөрчлөлтүүдийг доор дурдав:
+
+* Бүрэн хэмжээний үгсийн жагсаалт нэмэгдсэн.
+* Бүх ASCII зурагнууд график диаграмуудаар солигдсон.
+* Бүлэг ямар мэдээлэл агуулсан болох, уншигч юу мэдэхийг харуулсан товч мэдээллийг өгөхийн тулд бүлэг болгонд стандарт ерөнхий агуулга нэмэгдсэн.
+* Агуулга логикийн хувьд гурван хэсэгт дахин зохион байгуулагдсан: "Эхлэл", "Системийн удирдлага", болон "Хавсралтууд".
+* crossref:install[install,FreeBSD 8.X болон түүнээс өмнөх хувилбар суулгах нь] ("FreeBSD-г суулгах нь") шинэ хэрэглэгчдэд текстийг хялбар авах боломжийг бүрдүүлэх олон дэлгэцийн агшнуудтайгаар бүрэн хэмжээгээр дахин бичигдсэн.
+* crossref:basics[basics,Юниксийн үндэс] ("UNIX(R)-ийн үндэс") процессууд, дэмонууд болон дохионуудын тухай нэмэлт мэдээллийг агуулж өргөжсөн.
+* crossref:ports[ports,Програм суулгах. Багцууд болон портууд] ("Програм суулгах") хоёртын багцын удирдлагын тухай нэмэлт мэдээллийг агуулж өргөжсөн.
+* crossref:x11[x11,X Цонхот систем] ("X Цонхот систем") нь орчин үеийн ширээний технологиуд болох KDE болон GNOME-г XFree86(TM) 4.X дээр ашиглах тал дээр онцлон анхаарч бүрэн хэмжээгээр дахин бичигдсэн.
+* crossref:boot[boot,FreeBSD-ийн Ачаалах процесс] ("FreeBSD-ийн ачаалах процесс") нь өргөжсөн.
+* crossref:disks[disks,Хадгалалт] ("Хадгалалт") өмнө нь тусдаа байсан "Дискнүүд" болон "Нөөцлөлтүүд" гэсэн хоёр бүлгээс бичигдсэн. Сэдвүүдийг нэг бүлэг болгон танилцуулах нь хялбар болохыг бид мэдэрсэн. RAID-ийн тухай хэсэг (тоног төхөөрөмж болон програм хангамж) бас нэмэгдсэн.
+* crossref:serialcomms[serialcomms,Цуваа холбоонууд] ("Цуваа холболтууд") FreeBSD 4.X/5.X-ийн хувьд бүрэн хэмжээгээр дахин зохион байгуулагдаж шинэчлэгдсэн.
+* crossref:ppp-and-slip[ppp-and-slip,PPP болон SLIP] ("PPP ба SLIP") нэлээн хэмжээгээр шинэчлэгдсэн.
+* Олон хэсэг crossref:advanced-networking[advanced-networking,Сүлжээний нэмэлт ойлголтууд]-д ("Сүлжээний тухай нэмэлт ойлголтууд") нэмэгдсэн.
+* crossref:mail[mail,Цахим Шуудан] ("Цахим шуудан") sendmail-г тохируулах тухай илүү мэдээллийг агуулж өргөжсөн.
+* crossref:linuxemu[linuxemu,Линуксийн Хоёртын Нийлэмж] ("Linux(R)-ийн хоёртын нийлэмж") Oracle(R) болон SAP(R) R/3(R)-г суулгах тухай мэдээллийг агуулж өргөжсөн.
+* Дараах шинэ сэдвүүдийг энэ хоёр дахь хэвлэлд хэлэлцсэн:
+
+** Тохиргоо ба тааруулалт (crossref:config[config-tuning,Тохиргоо ба Тааруулалт]).
+** Мультимедиа (crossref:multimedia[multimedia,Мультимедиа])
+
+[[preface-overview]]
+== Энэ номын зохион байгуулалт
+
+Энэ ном нь таван логикийн хувьд тусдаа хэсгүүдэд хуваагдана. Эхний хэсэг _Эхлэл_ нь FreeBSD-ийн суулгалт болон үндсэн хэрэглээг тайлбарлах болно. Эдгээр бүлгүүдийг дарааллаар нь магадгүй мэддэг сэдвүүдийг тайлбарлах бүлгүүдийг орхин уншина гэдэгт уншигч авхай нарт итгэдэг. Хоёр дахь хэсэг _Нийтлэг асуудлууд_ нь FreeBSD-ийн зарим нэг байнга ашиглагддаг боломжуудыг тайлбарладаг. Энэ хэсэг болон дараачийн хэсгүүдийг дараалал хамаарахгүйгээр уншиж болно. Бүлэг бүр нь бүлэг юу тайлбарладаг болон уншигч юуг аль хэдийн мэдсэн байх ёстойг тайлбарласан хураангуй агуулгаас эхэлдэг. Энэ нь уншигчид өөрийн сонирхсон бүлгээ олоход туслах зорилготой юм. Гурав дахь хэсэг _Системийн удирдлага_ нь удирдлагын сэдвүүдийг хөнддөг. Дөрөв дэх хэсэг _Сүлжээний холболт_ нь сүлжээ болон серверийн сэдвүүдийг хамардаг. Тав дахь хэсэг нь лавлагаа мэдээллийн тухай хавсралтуудыг агуулдаг.
+
+_crossref:introduction[introduction,Танилцуулга] Танилцуулга_::
+FreeBSD-г шинэ хэрэглэгчид танилцуулна. Энэ нь FreeBSD төслийн түүх, түүний зорилгууд болон хөгжүүлэлтийн загварыг тайлбарладаг.
+
+_crossref:install[install,FreeBSD 8.X болон түүнээс өмнөх хувилбар суулгах нь] буюу FreeBSD 8._x_ болон түүнээс өмнөх хувилбарыг суулгах нь_::
+Хэрэглэгчийг FreeBSD 8._x_ болон түүнээс өмнөх хувилбарын суулгалтын процесс дундуур хөтөлнө. Цуваа консолоор суулгах зэрэг илүү нарийн суулгалтын сэдвүүдийг бас тайлбарлана.
+
+_crossref:bsdinstall[bsdinstall,FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь] буюу FreeBSD 9._x_ болон түүнээс хойшхи хувилбарыг суулгах нь_::
+Хэрэглэгчийг bsdinstall ашиглан FreeBSD 9._x_ болон түүнээс хойшхи хувилбарын суулгалтын процесс дундуур хөтөлнө.
+
+_crossref:basics[basics,Юниксийн үндэс], UNIX(R)-ийн үндэс_::
+FreeBSD үйлдлийн системийн үндсэн тушаалууд болон ажиллагааг тайлбарладаг. Хэрэв та Linux(R) эсвэл UNIX(R)-ийн өөр төрлийг мэддэг бол та энэ бүлгийг алгасаж болох юм.
+
+_crossref:ports[ports,Програм суулгах. Багцууд болон портууд] Програм суулгах нь_::
+FreeBSD-ийн шинэ санаачлага "портын цуглуулга" болон стандарт хоёртын багцуудын тусламжтай гуравдагч програм хангамжуудын суулгалтыг тайлбарладаг.
+
+_crossref:x11[x11,X Цонхот систем] X Цонхот систем_::
+X Цонхот системийг ерөнхийд нь болон FreeBSD-г ялангуяа X11 дээр ашиглах талаар тайлбарлах болно. KDE болон GNOME зэрэг ширээний түгээмэл орчнуудыг бас тайлбарладаг.
+
+_crossref:desktop[desktop,Ширээний програмууд] Ширээний програмууд_::
+Вэб хөтчүүд болон бүтээмжийн цуглуулгууд зэрэг зарим нэгэн ширээний програмуудыг дурдах бөгөөд тэдгээрийг FreeBSD дээр хэрхэн суулгах талаар тайлбарлах болно.
+
+_crossref:multimedia[multimedia,Мультимедиа] Мультимедиа_::
+Дуу болон дүрс тоглуулалтын дэмжлэгийг өөрийн систем дээр хэрхэн тохируулахыг үзүүлнэ. Бас зарим жишээ аудио болон видео програмуудыг тайлбарладаг.
+
+_crossref:kernelconfig[kernelconfig,FreeBSD цөмийг тохируулах нь] FreeBSD цөмийг тохируулах нь_::
+Танд яагаад шинэ цөм хэрэгтэй болж болохыг тайлбарлаж цөмийг тохируулах, бүтээх болон суулгах тухай дэлгэрэнгүй заавруудыг өгнө.
+
+_crossref:printing[printing,Хэвлэлт] Хэвлэлт_::
+Сурталчилгаа хуудаснууд, хэвлэгчийн бүртгэл болон эхний тохиргоо зэрэг мэдээллийг оруулаад хэвлэгчдийг FreeBSD дээр удирдах талаар тайлбарладаг.
+
+_crossref:linuxemu[linuxemu,Линуксийн Хоёртын Нийлэмж], Linux(R)-ийн хоёртын нийлэмж_::
+FreeBSD-ийн Linux(R)-тэй нийцтэй боломжуудыг тайлбарладаг. Бас Oracle(R), болон Mathematica(R) зэрэг Linux(R)-ийн олон түгээмэл програмуудыг суулгах дэлгэрэнгүй заавруудыг өгдөг.
+
+_crossref:config[config-tuning,Тохиргоо ба Тааруулалт] Тохиргоо ба тааруулалт_::
+FreeBSD-г хамгийн оновчтой ажиллагаанд зориулж тааруулахад туслах системийн администраторуудад зориулсан параметрүүдийг тайлбарладаг. Бас FreeBSD-д ашиглагдах төрөл бүрийн тохиргооны файлуудыг тайлбарлаж тэдгээрийг хаанаас олохыг хэлж өгдөг.
+
+_crossref:boot[boot,FreeBSD-ийн Ачаалах процесс] Эхлүүлэх процесс_::
+FreeBSD-ийн эхлүүлэх процессийг тайлбарлаж тохиргооны сонголтуудын тусламжтай энэ процессийг хэрхэн хянах талаар дурддаг.
+
+_crossref:users[users,Хэрэглэгчид ба үндсэн бүртгэл зохицуулалт] Хэрэглэгчид ба үндсэн бүртгэл зохицуулалт_::
+Хэрэглэгчийн бүртгэлүүдийг үүсгэх болон удирдахыг тайлбарладаг. Бас хэрэглэгчид дээр эх үүсвэрийн хязгаарлалтуудыг тохируулах болон бусад бүртгэл удирдах ажлуудын талаар тайлбарладаг.
+
+_crossref:security[security,Аюулгүй байдал] Аюулгүй байдал_::
+Kerberos, IPsec, болон OpenSSH зэргийг оролцуулаад таны FreeBSD системийг аюулгүй болгоход туслах олон хэрэгслүүдийг тайлбарладаг.
+
+_crossref:jails[jails,Jails буюу Шоронгууд] Jails буюу Шоронгууд_::
+Шоронгийн тогтолцоо болон FreeBSD-ийн уламжлалт chroot дэмжлэг дээр нэмэгдсэн шоронгийн сайжруулалтуудыг тайлбарладаг.
+
+_crossref:mac[mac,Mandatory Access Control буюу Албадмал Хандалтын хяналт] Mandatory Access Control буюу Албадмал Хандалтын хяналт_::
+Mandatory Access Control (MAC) буюу Албадмал Хандалтын хяналт гэж юу болохыг тайлбарладаг бөгөөд FreeBSD системийг аюулгүй болгоход энэ арга замыг хэрхэн ашиглах талаар хэлэлцдэг.
+
+_crossref:audit[audit,Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх нь] Аюулгүй байдлын үйл явцад аудит хийх нь_::
+FreeBSD-ийн үйл явцын аудит гэж юу болох, түүнийг хэрхэн суулгах, тохируулах болон аудит мөрнүүд хэрхэн шалгагдаж эсвэл монитор хийгддэг талаар тайлбарладаг.
+
+_crossref:disks[disks,Хадгалалт] Хадгалалт_::
+Хадгалалтын зөөвөрлөгч болон файлын системүүдийг FreeBSD-ээр хэрхэн удирдахыг тайлбарладаг. Үүнд физик дискнүүд, RAID массивууд, оптик болон соронзон хальсан зөөвөрлөгч, санах ой дээр тулгуурласан дискнүүд болон сүлжээний файлын системүүд ордог.
+
+_crossref:geom[geom,GEOM. Модульчлагдсан Диск Хувиргах Тогтолцоо] GEOM_::
+FreeBSD дээрх GEOM тогтолцоо гэж юу болох, төрөл бүрийн дэмжигдсэн RAID түвшнүүдийг хэрхэн тохируулах талаар тайлбарладаг.
+
+_crossref:filesystems[filesystems,Файлын системийн дэмлэг] Файлын системийн дэмлэг_::
+Sun(TM)-ий Z файлын систем зэрэг FreeBSD дээрх төрөлхийн биш файлын системүүдийн дэмжлэгийн талаар тайлбарладаг.
+
+_crossref:vinum[vinum-vinum,Vinum Эзлэхүүн Менежер] Vinum_::
+Төхөөрөмжөөс хамааралгүй логик дискнүүд болон програм хангамжийн RAID-0, RAID-1 болон RAID-5 зэргийн боломжийг олгодог логик эзлэхүүн менежер Vinum-ийг хэрхэн ашиглах талаар тайлбарладаг.
+
+_crossref:virtualization[virtualization,Виртуалчлал] Виртуалчлал_::
+Виртуалчлалын системүүд юу санал болгодог болон тэдгээрийг FreeBSD-тэй хэрхэн ашиглаж болохыг тайлбарладаг.
+
+_crossref:l10n[l10n,Локалчлал - I18N/L10N-ийн хэрэглээ болон тохируулга] Локалчлал_::
+Англи хэлнээс бусад хэлнүүд дээр FreeBSD-г хэрхэн ашиглах талаар тайлбарладаг. Систем болон програмын түвшингийн локалчлалыг дурддаг.
+
+_crossref:cutting-edge[updating-upgrading,FreeBSD-г шинэчилж сайжруулах нь] FreeBSD-г шинэчилж сайжруулах нь_::
+FreeBSD-STABLE, FreeBSD-CURRENT болон FreeBSD-ийн хувилбаруудын ялгаануудыг тайлбарладаг. Хөгжүүлэлтийн системийг дагахад ямар хэрэглэгчдэд ашигтайг тайлбарлаж тэр процессийг дурддаг. Хэрэглэгчид өөрсдийн системийг аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн хувилбар руу шинэчлэх аргуудыг тайлбарладаг.
+
+_crossref:dtrace[dtrace,DTrace] DTrace_::
+FreeBSD дээр Sun(TM)-ий DTrace хэрэгслийг хэрхэн тохируулж хэрэглэх талаар тайлбарладаг. Динамикаар дагаж мөрдөх нь ажиллаж байх явцад системийн шинжилгээ хийж гүйцэтгэн үйл ажиллагааны асуудлуудыг олоход тусалж чадна.
+
+_crossref:serialcomms[serialcomms,Цуваа холбоонууд] Цуваа холбоонууд_::
+Терминалууд болон модемуудыг өөрийн FreeBSD системд гадагш залгах болон дуудлага хүлээн авах холболтуудад зориулж хэрхэн холбох талаар тайлбарладаг.
+
+_crossref:ppp-and-slip[ppp-and-slip,PPP болон SLIP] PPP ба SLIP_::
+FreeBSD дээр PPP, SLIP, эсвэл Ethernet дээгүүрх PPP-г хэрхэн ашиглаж алсын системд холбогдохыг тайлбарладаг.
+
+_crossref:mail[mail,Цахим шуудан] Цахим шуудан_::
+Цахим захидлын серверийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлаж хамгийн түгээмэл захидлын програм хангамж болох sendmail-д зориулсан хялбар тохиргооны сэдвүүдийн талаар өгүүлдэг.
+
+_crossref:network-servers[network-servers,Сүлжээний орчны Серверүүд] Сүлжээний серверүүд_::
+Таны FreeBSD машиныг сүлжээний файлын систем сервер, домэйн нэрний сервер, сүлжээний мэдээллийн систем сервер эсвэл цаг тааруулах сервер болгон хэрхэн тохируулах тухай дэлгэрэнгүй зааврууд болон жишээ тохиргооны файлуудыг дурддаг.
+
+_crossref:firewalls[firewalls,Галт хана] Галт хананууд_::
+Програм хангамж дээр суурилсан галт ханануудын цаадах философийг тайлбарлаж FreeBSD-д зориулсан төрөл бүрийн галт ханануудын тохиргооны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгүүлдэг.
+
+_crossref:advanced-networking[advanced-networking,Сүлжээний нэмэлт ойлголтууд] Сүлжээний нэмэлт ойлголтууд_::
+Өөрийн LAN доторх бусад компьютеруудтай Интернэтийн холболтоо хуваалцах, чиглүүлэлтийн дэвшилтэт сэдвүүд, утасгүй сүлжээ, Bluetooth(R), ATM, IPv6 зэрэг зүйлсийг оролцуулаад сүлжээний олон сэдвүүдийг тайлбарладаг.
+
+_crossref:mirrors[mirrors,FreeBSD-г олж авах нь] FreeBSD-г олж авах нь_::
+FreeBSD зөөвөрлөгчийг CDROM эсвэл DVD дээр олж авахад зориулагдсан төрөл бүрийн эхүүд болон FreeBSD-г татан авч суулгах боломжийг танд олгох Интернэт дэх олон сайтуудыг дурддаг.
+
+_crossref:bibliography[bibliography,Ном зүй] Ном зүй_::
+Энэ ном нь маш олон төрөл бүрийн сэдвүүдийг хөнддөг бөгөөд таныг магадгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлд хөтлөж болох юм. Ном зүй нь энэ номонд ашигласан олон гайхалтай номнуудыг дурдсан байдаг.
+
+_crossref:eresources[eresources,Интернэт дэх эх үүсвэрүүд] Интернэт дэх эх үүсвэрүүд_::
+FreeBSD-ийн хэрэглэгчдэд зориулсан, асуултууд илгээж FreeBSD-ийн талаар техникийн хэлэлцүүлгүүд өрнүүлж болох олон хэлэлцүүлгүүд байдаг талаар тайлбарладаг.
+
+_crossref:pgpkeys[pgpkeys,PGP түлхүүрүүд] PGP түлхүүрүүд_::
+FreeBSD-ийн хэд хэдэн хөгжүүлэгчдийн PGP түлхүүрүүдийг жагсаадаг.
+
+[[preface-conv]]
+== Энэ номонд ашиглагдсан бичиглэлийн хэлбэрүүд
+
+Текстийг уншихад хялбар, дэс дараалалтай болгохын тулд энэ номонд хэд хэдэн бичиглэлийн хэлбэрүүдийг ашигласан.
+
+[[preface-conv-typographic]]
+=== Хэвлэлийн хэлбэрүүд
+
+_Italic_::
+_italic_ фонт нь файлын нэрс, URL-ууд, онцолсон текст болон техникийн ухагдахуунуудын эхний хэрэглээнд _italic_ үсгийн маяг ашиглагдсан.
+
+`Monospace`::
+`monospace` хийгдсэн үсгийн маяг нь алдааны мэдэгдлүүд, тушаалууд, орчны хувьсагчууд, портуудын нэрс, хостын нэрс, хэрэглэгчдийн нэрс, бүлгийн нэрс, төхөөрөмжийн нэрс, хувьсагчууд болон кодын хэсгүүдэд ашиглагдсан.
+
+Bold::
+bold үсгийн маяг нь програмууд, тушаалууд болон товчлууруудад ашиглагдсан.
+
+[[preface-conv-commands]]
+=== Хэрэглэгчийн Оролт
+
+Товчлуурууд нь бусад текстээс ялгарахын тулд *bold* хэлбэрээр харуулагдсан. Товчлууруудын хослолууд нь зэрэг бичигдэх ёстой бөгөөд товчлууруудын хооронд `+` тавигдан үзүүлэгдсэн, жишээ нь:
+
+kbd:[Ctrl+Alt+Del]
+
+Энэ нь хэрэглэгч kbd:[Ctrl], kbd:[Alt], болон kbd:[Del] товчлууруудыг зэрэг дарах ёстой гэсэн үг юм.
+
+Дараалан бичих ёстой товчлууруудыг таслалаар тусгаарладаг, жишээ нь:
+
+kbd:[Ctrl+X], kbd:[Ctrl+S]
+
+Энэ нь хэрэглэгч kbd:[Ctrl] болон kbd:[X] товчлууруудыг зэрэг дараад дараа нь kbd:[Ctrl] болон kbd:[S] товчлууруудыг зэрэг дарна гэсэн үг юм.
+
+[[preface-conv-examples]]
+=== Жишээнүүд
+
+[.filename]#E:\># гэж эхэлсэн жишээнүүд нь MS-DOS(R) тушаалыг илэрхийлнэ. Тэмдэглэж хэлээгүй л бол эдгээр тушаалуудыг орчин үеийн Microsoft(R) Windows(R) орчны "Тушаал хүлээх мөр" цонхноос ажиллуулж болох юм.
+
+[source,bash]
+....
+E:\> tools\fdimage floppies\kern.flp A:
+....
+
+`#` гэж эхэлсэн жишээнүүд нь FreeBSD дээр супер хэрэглэгчээр ажиллуулах ёстой тушаалыг илэрхийлнэ. Тушаал бичихийн тулд та `root` эрхээр нэвтрэх юм уу эсвэл өөрийн ердийн эрхээр нэвтрээд супер хэрэглэгчийн зөвшөөрлүүдийг авахын тулд man:su[1]-г ашиглаж болох юм.
+
+[source,bash]
+....
+# dd if=kern.flp of=/dev/fd0
+....
+
+% гэж эхэлсэн жишээнүүд нь ердийн хэрэглэгчийн бүртгэлээс ажиллуулах ёстой тушаалыг илэрхийлнэ. Тэмдэглэж хэлээгүй л бол орчны хувьсагчууд болон бусад бүрхүүлийн тушаалуудыг тохируулахад C бүрхүүлийн синтакс ашиглагддаг.
+
+[source,bash]
+....
+% top
+....
+
+[[preface-acknowledgements]]
+== Талархал
+
+Таны барьж байгаа ном нь дэлхий даяарх олон зуун хүмүүсийн хүч хөдөлмөр юм. Бичгийн алдаануудын засварууд илгээсэн ч бай эсвэл бүхэл бүтэн бүлгүүдийг ирүүлсэн ч бай гэсэн эдгээр бүх оруулсан хувь нэмрүүд нь их ач холбогдолтой байсан юм.
+
+Зохиогчдыг бүтэн ажлын өдрийн турш ажиллахыг дэмжин цалинжуулж, хэвлэлтийн төлбөрийг төлөх гэх зэргээр хэд хэдэн компаниуд энэ баримтын хөгжүүлэлтийг дэмжсэн билээ. Ялангуяа BSDi-ийн (дараахан нь http://www.windriver.com[Wind River Systems] худалдан авсан) цалинжуулсан FreeBSD баримтжуулах төслийн гишүүд энэ номыг сайжруулж бүтэн ажлын өдрийн турш ажилласан нь 2000 оны 3 сард эхний хэвлэгдсэн хувилбар гаргахад хүргэсэн юм (ISBN 1-57176-241-8). Wind River Systems дараа нь хэвлэгдсэн гаралтын дэд бүтцэд хэд хэдэн сайжруулалтуудыг хийлгэж текстэд нэмэлт бүлгүүдийг нэмүүлэхийн тулд хэд хэдэн зохиогчийг цалинжуулсан билээ. 2001 оны 11 сард хэвлэгдсэн хоёр дахь хэвлэлд энэ ажил оржээ (ISBN 1-57176-303-1). 2003-2004 онуудад http://www.freebsdmall.com[FreeBSD Mall, Inc] гурав дахь удаагийн хэвлэлийг бэлтгэхэд зориулан Гарын авлагыг сайжруулахын тулд хэд хэдэн хувь нэмэр оруулагчдыг цалинжуулсан юм.