Жим
Мок
Дахин бүтцийг сайжруулж зарим хэсгийг
бичсэн
Ранди
Прат
sysinstall-г тайлбарлаж, дэлгэцийн агшнуудыг оруулж ерөнхийдөө
хуулсан
Гавин
Аткинсон
bsdinstall-д зориулж шинэчилсэн
Воррен
Блок
&os; 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь
Ерөнхий агуулга
installation
&os; нь текст дээр суурилсан, суулгахад хялбар програмтай ирдэг.
&os; 9.0-RELEASE болон түүнээс хойшхи хувилбарууд
bsdinstall гэсэн суурилуулалтын програм ашигладаг
бөгөөд &os; 9.0-RELEASE-с өмнөх хувилбарууд sysinstall-г
суулгахдаа ашигладаг. Энэ бүлэг нь bsdinstall-г ашиглахыг
тайлбарлах болно. sysinstall-г -н хэрэглээ
бүлэгт бичигдсэн байгаа.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
&os; суулгац бүхий зөөвөрлөгч хэрхэн бэлдэх талаар.
&os; нь хатуу дискийг хэрхэн хувааж ханддаг талаар.
bsdinstall-г хэрхэн эхлүүлэх талаар.
bsdinstall-н асуусан асуултууд,
тэдгээрийн утга болон хэрхэн хариулах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
Таны суулгах гэж байгаа &os;-н хувилбар дээрх тоног төхөөрөмжийн
дэмжлэгийг уншаад таны төхөөрөмж дэмжигдсэн эсэхийг
шалгаарай.
Ерөнхийдөө энэ суулгалтын заавар
&i386; (PC нийцэт
) төрлийн архитектурт
зориулагдсан. Шаардлагатай тохиолдолд бусад тавцангуудад зориулсан
зааврыг үзүүлэх болно. Энд үзүүлсэн зүйл болон суулгагчийн
хооронд ялгаа бага байж болох учир яг үгчилсэн заавар гэж ойлголгүйгээр
энэ бүлгийг ерөнхий заавар хэлбэрээр ашиглаарай.
Тоног төхөөрөмжийн шаардлагууд
Минимум тохиргоо
&os;-г суулгах хамгийн бага тохиргоо нь &os;-н хувилбар болон
тоног төхөөрөмжийн архитектураас хамаардаг.
Энэ мэдээллийн дүгнэлт дараагийн хэсгүүдэд гарна.
&os; суулгах аргаас хамаарч танд дэмжигдсэн CDROM хөтөч
болон зарим тохиолдолд сүлжээний адаптер хэрэг болж
магадгүй. Эдгээрийг хэсэгт үзүүлнэ.
&os;/&arch.i386;
&os;/&arch.i386; нь 486 буюу түүнээс илүү процессор болон
хамгийн багаар бодоход 64 MB RAM шаарддаг.
Хамгийн багаар бодоход 1.1 GB хэмжээтэй дискний сул
зай минимум суулгацад хэрэгтэй байдаг.
Хуучин компьютерууд дээр илүү хурдан процессор суулгаснаас
илүүтэй RAM болон хатуу дискийн зайг нэмэгдүүлэх нь үр дүнтэй
байдаг.
&os;/&arch.amd64;
&os;/&arch.amd64; ажиллах хоёр төрлийн процессор
байдаг. Эхнийх нь &amd.athlon;64,
&amd.athlon;64-FX, &amd.opteron; эсвэл эдгээрээс илүү
сайн процессоруудыг оруулсан AMD64 юм.
&os;/&arch.amd64;-г ашигладаг дараагийн нэг төрлийн
процессор бол &intel; EM64T архитектурыг ашигладаг
процессорууд юм. Эдгээр процессоруудад &intel; &core; 2 Duo, Quad, Extreme
процессорын гэр бүл, &intel; &xeon; 3000, 5000, болон 7000
серийн процессорууд ба &intel; &core; i3, i5 ба i7
процессорууд багтдаг.
Хэрэв танд nVidia nForce3 Pro-150 дээр тулгуурласан машин
байгаа бол BIOS-ийн тохиргоог ашиглан IO APIC-г хаах хэрэгтэй.
Хэрэв үүнийг хийх тохиргооны боломж байхгүй бол ACPI-г хаагаарай.
Pro-150 чип нь алдаатай бөгөөд үүнийг давах аргыг бид одоогоор
олоогүй байгаа юм.
&os;/&arch.powerpc; &apple; &macintosh;
USB-н дэмжлэгтэй &apple; &macintosh;-ийн сүүлийн үеийн
системүүд бас дэмжигдсэн. Олон CPU-тай машинууд дээр SMP
дэмжигдсэн.
32 битийн цөм нь зөвхөн эхний 2 GB RAM-г ашигладаг.
&firewire; нь Цэнхэр болон Цагаан PowerMac G3 дээр
дэмжигдээгүй.
&os;/&arch.sparc64;
&os;/&arch.sparc64; дэмжигддэг системүүдийн
жагсаалт
FreeBSD/sparc64 төслийн хуудаснаа бий.
&os;/&arch.sparc64;-ийн хувьд тусдаа диск хэрэгтэй.
Одоогоор өөр үйлдлийн системтэй дискийг хуваалцан хэрэглэх
боломжгүй байгаа.
Дэмжигдсэн тоног төхөөрөмж
&os;-н хувилбар дэмжигддэг тоног төхөөрөмжүүдийн талаар
Hardware Notes файлд бий. Ихэвчлэн HARDWARE.TXT
гэсэн нэртэй байдаг бөгөөд хувилбар байгаа дискийн root санд
байрладаг. Дэмжигдсэн тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбарууд
&os; веб сайтын Хувилбарын
мэдээлэл хуудсанд бас байгаа.
Суулгахын өмнөх ажлууд
Өгөгдлөө нөөцөл
&os; суулгах компьютер дээрх чухал өгөгдлөө нөөцөлж
авах хэрэгтэй. Цааш үргэлжлүүлэхээсээ өмнө нөөцөө зөв ажиллаж
байгаа эсэх дээр тест хийгээрэй. &os;-н суулгалтын програм
дискэд өөрчлөлт хийхээс өмнө асууна, гэхдээ нэгэнт процесс эхэлсэн
бол буцаах боломжгүй.
&os;-г хаана суулгахаа шийд
Хэрэв &os; нь зөвхөн суулгах ганц систем бөгөөд бүх
хатуу дискийг бүхэлд нь ашиглахаар зөвшөөрөгдөх бол үлдсэн
хэсгийг алгасаж болно. Гэхдээ хэрэв &os; нь өөр үйлдлийн
системтэй хамт ашиглагдах бол дискийн мэдээллийг ойлгох нь
суулгалтын явцад хэрэгтэй байдаг.
&os;/&arch.i386; болон &os;/&arch.amd64;-д зориулсан дискний мэдээлэл
Хатуу диск нь олон хэсгүүдэд хуваагдаж болно.
Эдгээр хэсгүүдийг partitions буюу
хуваалтууд гэдэг.
Дискийг хоёр янзын аргаар хувааж болдог.
Уламжлалт Master Boot Record
(MBR) нь дөрөв
хүртэлх
primary partitions буюу үндсэн
хуваалт бүхий хуваалтын хүснэгтийг агуулдаг.
(Түүхэн шалтгаанаас болоод &os; үндсэн хуваалтуудыг
slices буюу зүсмэлүүд гэдэг.)
Том дискүүдийн хувьд зөвхөн дөрвөн хуваалт нь хязгаарлагдмал
байдаг бөгөөд эдгээрийн нэг үндсэн хуваалтыг extended
partition буюу өргөтгөсөн хуваалт болгож болдог.
Дараа нь энэ өргөтгөсөн хуваалт дотроо logical
partitions буюу логик хуваалтуудыг үүсгэж
болдог. Энэ нь сонин сонсогдож болох юм, гэхдээ ийм л байдаг.
GUID Partition Table
(GPT) нь шинэ
бөгөөд дискийг хуваах илүү хялбар арга юм.
GPT нь MBR хуваалтын
хүснэгтийг бодох юм бол илүү уян хатан юм.
Ердийн GPT шийдэл нь дискийн хувьд
логик хуваалт гэх мэт хялбар биш аргуудыг ашиглалгүйгээр
128 хүртэлх хуваалтыг ашиглахыг зөвшөөрдөг.
&windows; XP гэх мэт хуучин үйлдлийн системүүд нь
GPT хуваалтын схемтэй нийцтэй биш юм.
Хэрэв &os; нь тийм үйлдлийн системтэй цуг хэрэглэгдэх бол
MBR хуваалтыг
ашиглах хэрэгтэй.
&os;-н стандарт ачаалал дуудагч нь үндсэн юм уу эсвэл
GPT хуваалтыг шаарддаг. (&os;-н эхлүүлэх
процессын талаар дэлгэрэнгүйг хэсгээс үзнэ үү).
Хэрэв бүх үндсэн эсвэл GPT хуваалтууд
ашиглагдаж байгаа бол &os;-д зориулж нэгийг чөлөөлөх хэрэгтэй.
&os;-н минимум суулгалт 1 GB дискний хэмжээ эзэлдэг.
Гэхдээ энэ нь хамгийн минимум суулгалт
бөгөөд бараг сул зайгүй байдаг. Арай илүү боломжит минимум
хэмжээ нь график орчингүй бол 3 GB, график хэрэглэгчийн
интерфэйс ашиглагдах бол 5 GB байдаг. Гуравдагч талуудын
програмууд илүү хэмжээ шаарддаг.
Төрөл бүрийн
хуваалт хийдэг чөлөөт болон арилжааны хэрэгслүүд байдаг.
GParted Live нь GParted хуваалт
засварлагч бүхий чөлөөт амьд CD юм. GParted
бас өөр олон Линуксын Амьд CD түгээлтүүдэд байдаг.
Диск хуваах програмууд нь өгөгдлийг эвдэх аюултай.
Дискийн хуваалтыг өөрчлөхөөсөө өмнө бүрэн нөөцийг авч зөв
эсэхийг нь шалгах хэрэгтэй.
µsoft; Vista хуваалтыг өөрчлөх төвөгтэй байдаг.
Тийм үйлдэл хийх бол Vista-ийн суулгалтын CD хэрэгтэй
байдаг.
Байгаа хуваалтыг ашиглах
&windows; компьютер нь 20 GB хуваалтаар
хуваагдсан 40 GB дисктэй гэж үзье. &windows; нь
тэдгээрийг C: ба D:
гэдэг. C: хуваалт нь 10 GB
өгөгдлөөс тогтох бөгөөд D: хуваалт нь
5 GB өгөгдлөөс бүтнэ.
D:-с
C: рүү өгөгдөл шилжүүлснээр
хоёр дахь хуваалтыг &os;-д зориулан ашиглах боломжтой
болгоно.
Байгаа хуваалтыг багасгах
&windows; компьютер нь ганц 40 GB дисктэй бөгөөд
бүх дискийг нэг том хуваалт эзэлж байя. &windows; нь
энэ 40 GB хуваалтыг нэг C: гэж
харуулна. 15 GB ашиглагдаж байгаа. Зорилго бол
&windows;-г 20 GB хуваалт дээр үлдээгээд &os;-д
зориулж 20 GB хуваалт бий болгох явдал юм.
Үүнийг хийх хоёр арга бий:
&windows; дээрх өгөгдлөө нөөцөл. Дараа нь
&windows;-г суулгах явцдаа 20 GB хуваалттай
болгоно.
&windows; хуваалтыг багасгаж чөлөөтэй болсон зай дээр
&os;-д зориулж шинэ хуваалт үүсгэхийн тулд
GParted
гэх мэт хуваалт өөрчилдөг хэрэгслүүд ашигла.
Өөр төрлийн үйлдлийн системүүд бүхий дискийн хуваалтууд нь
тэдгээр үйлдлийн системүүдийн аль нэгийг тухайн үед ашиглах
боломжийг олгодог. Нэгэн зэрэг олон үйлдлийн системийг
ажиглах боломжийг олгодог өөр нэг аргын талаар
хэсэгт бичигдсэн байгаа.
Сүлжээний талаар мэдээлэл цуглуулах
&os;-н зарим суулгалтын аргууд нь файлуудыг татаж авахын
тулд сүлжээний холболт ашиглах хэрэгтэй байдаг. Ethernet сүлжээнд
(эсвэл кабел аль эсвэл Ethernet интерфэйстэй DSL модем) холбогдохын тулд суулгагч нь
сүлжээний талаар зарим мэдээллийг асуух болно.
DHCP
нь сүлжээг автоматаар тохируулах боломжийг ихэвчлэн
олгодог. Хэрэв DHCP боломжгүй бол энэ сүлжээний
мэдээллийг локал сүлжээний администратор юм уу эсвэл үйлчилгээ үзүүлэгчээс
авах ёстой:
Сүлжээний мэдээлэл
IP хаяг
Subnet маск
Анхдагч чиглүүлэгчийн IP хаяг
Локал сүлжээний домен нэр
DNS серверийн
IP хаягууд
&os;-н алдааны мэдээллийг шалгах
&os; төсөл нь &os; хувилбар бүрийнхээ хувьд аль болох алдаа
мадаггүй, тогтворгүй байхыг хичээж ажилладаг боловч процессын
явцад алдаанууд гардаг. Маш ховор тохиолдолд тэдгээр алдаанууд нь
суулгалтын процессд нөлөөлдөг. Эдгээр асуудлуудыг илрүүлж
засварладаг бөгөөд энэ талаар &os;-н веб сайтын
FreeBSD Errata хаяг дээр тэмдэглэгдсэн байдаг.
Суулгалтад нөлөөлж болзошгүй асуудлууд байж болзошгүй учир
суулгахаасаа өмнө алдааны хуудсыг шалгах хэрэгтэй.
Бүх хувилбарын талаарх мэдээлэл болон алдааны талаар
&os; веб сайтын
хувилбарын
мэдээлэл хэсгээс олж болно.
Суулгалтын зөөвөрлөгчийг бэлдэх
&os;-н суулгалтыг &os; суулгац бүхий CD, DVD, эсвэл USB санах
ойн диск ашиглан компьютераа ачаалах замаар эхлүүлнэ.
Суулгалтын програм нь өөр үйлдлийн системээс ажиллуулж болдог
програм биш юм.
&os;-н бүх суулгалтын файлуудыг агуулдаг стандарт суулгалтын
зөөвөрлөгчөөс гадна bootonly буюу зөвхөн
ачаалах хувилбар байдаг. Зөвхөн ачаалахад зориулсан суулгалтын
зөөвөрлөгч нь суулгалтын файлуудгүй байдаг боловч суулгах явцдаа
тэдгээрийг сүлжээгээр татаж авдаг. Зөвхөн ачаалахад зориулсан суулгалтын
CD нь бага хэмжээтэй байдаг бөгөөд суулгах явцдаа зөвхөн хэрэгцээтэй файлуудыг
татаж аван сүлжээний зурвасын ашиглалтыг багасгадаг.
&os; вэб
сайтад &os;-н суулгалтын зөөвөрлөгчийн хуулбарууд
байдаг.
Хэрэв танд CD, DVD, эсвэл USB санах ойн диск дээр
&os;-н хуулбар байгаа бол энэ хэсгийг алгасч болно.
&os;-н CD ба DVD дүрс нь ачаалагдах боломжтой ISO файлууд юм.
Суулгахад зөвхөн нэг CD эсвэл DVD хэрэгтэй байдаг. Одоо ажиллаж
байгаа үйлдлийн систем дээрээ байгаа CD бичих програм ашиглан
ISO дүрсийг ачаалагдах CD эсвэл DVD дээр шарна.
Ачаалагдах боломжтой санах ойн диск үүсгэхийн тулд дараах
алхмуудыг хийнэ:
Санах ойн дискний дүрсийг олж авах
&os; 9.0-RELEASE ба түүнээс хойшхи хувилбаруудын
хувьд Санах ойн дискний дүрсийг
ISO-IMAGES/ сан дахь
ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/arch/arch/ISO-IMAGES/version/&os;-version-RELEASE-arch-memstick.img
хаягаас татаж авч болно.
arch ба
version гэдгүүдийг
та өөрийн суулгахыг хүссэн архитектур болон
хувилбарын дугаараар солиорой. Жишээ нь
&os;/&arch.i386; 9.0-RELEASE-д зориулсан
санах ойн дискний дүрс
хаяг дээр бий.
&os; 8.X болон өмнөх
хувилбаруудын хувьд өөр сан ашиглагддаг. &os; 8.X
болон өмнөх хувилбаруудыг татаж авч суулгах талаар
хэсгээс харна уу.
Санах ойн дискний дүрс .img
өргөтгөлтэй байдаг. ISO-IMAGES/ сан олон төрлийн
дүрснүүдээс тогтох бөгөөд танд хэрэгтэй байгаа нь
суулгах &os;-н хувилбар болон зарим тохиолдолд тоног
төхөөрөмжөөс хамаардаг.
Үргэлжлүүлэхээсээ өмнө USB диск дээрх өгөгдлөө
нөөцөлж аваарай, эс тэгвээс
энэ алхам устгах болно.
Санах ойн диск рүү дүрс файлыг бичих
&os; ашиглан дүрсийг бичих
Доорх жишээ дүрс бичигдэх төхөөрөмжийг
/dev/da0 гэж харуулж байна.
Зөв төхөөрөмж сонгосон эсэх дээрээ болгоомжтой байгаарай,
эс тэгвээс та өгөгдлөө устгаж болох юм.
&man.dd.1; ашиглан дүрсийг бичих
.img файл нь ердийн
файл биш юм. Энэ нь
санах ойн дискний бүрэн гүйцэд тогтцын дүрс
юм. Үүнийг ердийн файл бичдэг шигээр бичиж болохгүй,
харин &man.dd.1; ашиглан бичих ёстой юм:
&prompt.root; dd if=&os;-9.0-RELEASE-&arch.i386;-memstick.img of=/dev/da0 bs=64k
&windows; ашиглан дүрсийг бичих
Гаралт дээрээ зөв хөтчийн үсгийг өгсөн эсэхээ
нягтлаарай, эс тэгвээс та байгаа өгөгдлөө дарж устгаж
болзошгүй.
Image Writer for &windows;-г олж авах
Image Writer for &windows; нь
санах ойн диск рүү дүрс зөв бичдэг чөлөөтэй програм хангамж
юм. Үүнийг
хаягаас татаж аваад сан руу задална.
Image Writer ашиглан дүрсийг бичих
Програмыг эхлүүлэхийн тулд Win32DiskImager
дээр хоёр дарна. Device доор
харагдах хөтчийн үсэг санах ойн диск байгаа хөтөч эсэхийг
шалгаарай. Сангийн дүрсэн дээр дараад санах ойн диск рүү
бичигдэх дүрсийг сонгоно. Дүрс файлын нэрийг [ Save ]
дарж сонгоно. Бүх юм зөв эсэхийг болон санах ойн дискний сангуудаас өөр
цонхон дээр онгойгоогүй эсэхийг шалгаарай.
Бүх юм бэлэн болсны дараа санах ойн диск рүү дүрсийг бичихийн
тулд [ Write ]-г дарна.
Уян дискнээс суулгалт хийх нь дэмжигдэхээ больсон.
Та одоо &os; суулгаж эхлэхэд бэлэн боллоо.
Суулгалтыг эхлүүлэх нь
Анхдагчаар дараах зурвас гарч иртэл суулгалт таны диск дээр
ямар ч өөрчлөлт хийхгүй:
Your changes will now be written to disk. If you
have chosen to overwrite existing data, it will
be PERMANENTLY ERASED. Are you sure you want to
commit your changes?
Энэ анхааруулга гарахаас өмнө хатуу дискнийхээ өгөгдлийг өөрчлөлгүйгээр
суулгалтыг ямар ч үед зогсоож болно. Хэрэв та ямар нэг зүйлийг буруу
тохируулсан байх гэж эмээж байгаа бол энэ үед хүрэхээсээ өмнө компьютераа
зүгээр л унтраачихаж болох бөгөөд ямар ч хохирол гарахгүй юм.
Ачаалах нь
&i386; ба &arch.amd64; дээр ачаалах нь
Хэрэв та -д
тайлбарласан шиг bootable
буюу ачаалагдах
USB диск бэлдсэн бол компьютераа асаахаасаа өмнө USB дискээ
залгаарай.
Хэрэв та CDROM-с ачаалж байгаа бол компьютераа асаагаад
CDROM-оо эхний боломж гарсан даруй хийгээрэй.
Суулгалтад ашиглах зөөвөрлөгчөөсөө хамаараад машинаа
CDROM эсвэл USB-ээс ачаалахаар тохируулаарай.
BIOS тохиргоо нь ачаалах төхөөрөмжийг сонгох
боломжийг олгодог. Ихэвчлэн F10, F11,
F12, юм уу эсвэл Escape дарж
эхлэх үедээ ачаалах төхөөрөмжийг сонгох боломжийг
ихэнх системүүд олгодог.
Хэрэв таны компьютер асуудалгүй эхэлж одоо байгаа
үйлдлийн систем ачаалбал:
Ачаалах процессын үед дискийг эрт хийгээгүй байж
болох юм. Тэнд нь үлдээгээд компьютераа дахин ачаалаад
үзээрэй.
Өмнө хийсэн BIOS-н өөрчлөлт
зөв ажиллаагүй байж болно. Та зөв сонголттой болтлоо
тэр алхмыг дахин хийх хэрэгтэй.
Таны BIOS хүссэн зөөвөрлөгчөөс
ачаалахыг дэмждэггүй байж болно.
Plop Boot Manager ашиглаж хуучин компьютерийг
CD эсвэл USB зөөвөрлөгчөөс ачаалж болно.
&os; ачаалж эхэлнэ. Хэрэв та CDROM-с ачаалж байгаа бол
та доорхтой адилыг харах болно (хувилбарын мэдээллийг
оруулаагүй болно):
Booting from CD-ROM...
645MB medium detected
CD Loader 1.2
Building the boot loader arguments
Looking up /BOOT/LOADER... Found
Relocating the loader and the BTX
Starting the BTX loader
BTX loader 1.00 BTX version is 1.02
Consoles: internal video/keyboard
BIOS CD is cd0
BIOS drive C: is disk0
BIOS drive D: is disk1
BIOS 636kB/261056kB available memory
FreeBSD/i386 bootstrap loader, Revision 1.1
Loading /boot/defaults/loader.conf
/boot/kernel/kernel text=0x64daa0 data=0xa4e80+0xa9e40 syms=[0x4+0x6cac0+0x4+0x88e9d]
\
&os; ачаалагч дуудагч гарч ирнэ:
Either wait ten seconds, or press
Enter.
&macintosh; &powerpc; дээр ачаалах
Ихэнх машин дээр ачаалах үед C
дарж CD-с ачаална. Үгүй бол
Command
Option
O
F
,
юм уу эсвэл
Windows
Alt
O
F
товчлууруудыг &apple; биш гар дээр дарж хийнэ.
0 > гарч ирэхэд доорхийг бичнэ.
boot cd:,\ppc\loader cd:0
Гар байхгүй Xserves-ийн хувьд Open Firmware рүү ачаалах
талаар &apple;-н
сайтаас хараарай.
&sparc64;-н хувьд ачаалах нь
Ихэнх &sparc64; системүүд дискнээс автоматаар
ачаалахаар тохируулагдсан байдаг. &os; суулгахын тулд
сүлжээнээс юм уу эсвэл CDROM-с ачаалах хэрэгтэй бөгөөд
та PROM
(OpenFirmware) руу орох шаардлагатай.
Ингэхийн тулд системээ дахин эхлүүлээд ачаалах зурвас гарч
иртэл хүлээнэ. Загвараас хамаарах бөгөөд доорхтой төстэй байна:
Sun Blade 100 (UltraSPARC-IIe), Keyboard Present
Copyright 1998-2001 Sun Microsystems, Inc. All rights reserved.
OpenBoot 4.2, 128 MB memory installed, Serial #51090132.
Ethernet address 0:3:ba:b:92:d4, Host ID: 830b92d4.
Энэ үед таны систем дискнээс ачаалахаар завдах бол
PROM руу орохын тулд
та L1A
эсвэл
StopA
дарах юм уу эсвэл сериал консолоор BREAK илгээх хэрэгтэй.
Иймэрхүү харагдах болно:
ok
ok {0}
This is the prompt used on systems with just one
CPU.
This is the prompt used on SMP systems, the digit
indicates the number of the active CPU.
Энэ үед хөтөч дотроо CDROM-оо хийгээд PROM
дээрээс boot cdrom гэж бичнэ.
Reviewing the Device Probe Results
Дэлгэц дээр гасан мөрүүдийн сүүлийн хэдэн зуун мөр хадгалагддаг бөгөөд
дахин харах боломжтой байдаг.
Буфферийг дахин үзэхийн тулд Scroll Lock дарна.
Энэ нь дэлгэц дээр буцаж гүйлгэх боломжтой болгодог. Та дараа нь
сум дарах юм уу эсвэл PageUp ба PageDown дарж
үр дүнг харж болно. Scroll Lock дахин дарж гүйлгэх
боломжгүй болгоно.
Цөм төхөөрөмжийг шалгаж байх үеийн текст хүртэл буцаан гүйлгэж одоо
үзээрэй. Та дээрх шиг адил төстэй
текстийг харах бөгөөд таны компьютер дээр байгаа төхөөрөмжүүдээс хамаарч
текст өөр байж болно.
&os; таны хүсэн хүлээж байсан бүх төхөөрөмжийг олсон эсэхийг
төхөөрөмж шалгасан үр дүнгээс сайн шалгаарай. Хэрэв төхөөрөмж
олдоогүй бол харагдахгүй байх болно.
Цөмийн модулиуд нь
GENERIC цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг
хийх боломжийг олгодог.
Төхөөрөмж шалгах алхмын дараа та -г
харах болно. Суулгалтын зөөвөрлөгчийг гурван янзын аргаар ашиглаж
болно: &os; суулгах, амьд CD
маягаар, эсвэл &os; бүрхүүл ашиглаж болно.
Сум дарж сонгох арга дээрээ очоод Enter
дарна.
[ Install ]-г сонгосноор
суулгагч руу орно.
bsdinstall-г танилцуулах нь
bsdinstall нь &a.nwhitehorn;-ий бичсэн
текст дээр тулгуурласан &os;-н суулгалтын програм бөгөөд 2011 онд
&os; 9.0-д зориулж танилцуулагдсан.
&a.kmoore;-н pc-sysinstall нь
PC-BSD-д байдаг бөгөөд
бас
&os; суулгахад ашиглаж болно. bsdinstall-той
хольж сольж ойлгох тохиолдол байдаг ч хоорондоо хамааралгүй
юм.
bsdinstall-н цэсний системийг
сум, Enter, Tab,
Space болон бусад товчлууруудын тусламжтай хянаж
болно.
Keymap цэс сонгох нь
Системийн ямар консол ашиглаж байгаагаас хамаарч
bsdinstall нь анхдагч биш гарын
байрлал сонгох дэлгэц харуулж болно.
Хэрэв [ YES ]-г сонгосон бол
дараах гар сонгох дэлгэц гарч ирнэ. Үгүй бол
энэ сонголтын дэлгэц гарч ирэхгүй бөгөөд анхдагч гарын
байрлал хэрэглэгдэнэ.
Системд холбоотой байгаа гартай хамгийн төстэй гарын
байрлалыг дээш доош гүйлгэх сумыг ашиглан Enter
дарж сонгоно.
Esc дарснаар анхдагч гарын байрлалыг
сонгоно.
United States of America ISO-8859-1 нь
гарын байрлал тодорхой биш бол бас аюулгүй сонголт юм.
Хостын нэрийг тохируулах нь
Дараа нь bsdinstall
шинэ суух системд өгөх хостын нэрийг асууна.
Оруулсан хостын нэр нь machine3.example.com
гэх мэт бүрэн хостын нэр байх ёстой.
Бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгож суулгах нь
Дараа нь bsdinstall
бүрэлдэхүүн хэсгүүдийг суулгах сонголтыг харуулж асууна.
Алийг суулгахаа шийдэх нь системийг ямар зорилгоор ашиглах болон
дискний хэмжээнээс ихээхэн хамаарна. &os; цөм болон хэрэглэгчийн
талбар (хамтдаа үндсэн систем буюу base system
гэгддэг)
үргэлж сууна.
Суулгах төрлөөс хамаарч зарим нэг нь харагдахгүй байж
болно.
Сонгох боломжтой бүрэлдэхүүнүүд
doc - Голчлон түүхийн сонирхлоос улбаатай
нэмэлт баримтууд. &os;-н баримтжуулах төслийн баримт бичгүүдийг
дараа нь суулгаж болно.
games - fortune,
rot13 болон бусад BSD-ийн хэд хэдэн уламжлалт
тоглоом.
lib32 - 64 битийн &os; дээр 32 битийн
програм ажиллуулахад зориулсан нийцтэй
сангууд.
ports - &os;-н портын
цуглуулга.
Портын цуглуулга нь програм суулгах хялбар бөгөөд
тохиромжтой арга юм. Портын цуглуулга нь програмыг бүтээхэд
шаардлагатай эх кодыг агуулдаггүй. Харин гуравдагч талуудын
програмуудыг татаж бүтээн суулгах процессыг автоматжуулахад хэрэгтэй
файлуудын цуглуулга юм.
хэсэгт портын цуглуулгыг хэрхэн ашиглах
талаар хэлэлцдэг.
Суулгалтын програм шаардлагатай зай байгаа эсэхийг
шалгадаггүй. Энэ сонголтыг зөвхөн шаардлагатай зайтай бол
сонгоорой. &os; 9.0 дээр &os;-н портын цуглуулга
ойролцоогоор &ports.size; хэмжээтэй байдаг. Та илүү
сүүлийн үеийн &os;-н хувилбарууд дээр арай илүү хэмжээтэй
байна гэж ойлгоход аюулгүй.
src - Системийн эх код.
&os; нь цөм болон хэрэглэгчийн талбарын бүрэн хэмжээний
эх кодтой ирдэг. Ихэнх програмын хувьд шаардлагагүй боловч
эх хэлбэрээр ирсэн зарим нэг програм (жишээ нь төхөөрөмжийн
драйверууд эсвэл цөмийн модулиуд) эсвэл &os;-г
хөгжүүлэхэд шаардлагатай байж болох юм.
Бүрэн хэмжээний эх кодын мод 1 GB дискний хэмжээг
шаардах бөгөөд &os; системийг дахин бүтээхэд нэмэлт
5 GB зай шаарддаг.
Сүлжээнээс суулгах нь
bootonly буюу зөвхөн ачаалах суулгалтын зөөвөрлөгч нь
суулгалтын файлуудын хуулбарыг агуулдаггүй. bootonly
суулгалтын арга ашиглах үед файлуудыг шаардлагатай үед нь
сүлжээгээр татаж авах ёстой байдаг.
хэсэгт заагдсаны дагуу
сүлжээний холболтын тохиргоо хийгдсэний дараа толин тусгал сайт сонгогддог.
Толин тусгал сайтууд нь &os;-н файлуудын хуулбарыг хадгалж байдаг.
&os; суулгах компьютер байгаа тэр газартайгаа ойрхон бүсээс толин
тусгалын сайтаа сонгох хэрэгтэй. Суулгах компьютертай ойролцоо
толин тусгал сайтыг сонгох нь файлыг илүү хурдан татаж авах
боломжийг олгох бөгөөд суулгалтын хугацаа богиносох болно.
Суулгалтын файлууд локал зөөвөрлөгч дээр байгаа юм шиг
суулгалт үргэлжлэх болно.
Дискний зай авах нь
&os; дээр гурван янзын аргаар дискний зай
хуваарилж болно. Guided буюу зааварчилсан хуваалт нь
дискийн хуваалтыг автоматаар хийдэг бол Manual
хуваалт нь дэвшилтэт хэрэглэгчийн хувьд хуваалтад өөрчлөлт хийх
боломжийг олгодог. Төгсгөлд нь &man.gpart.8;, &man.fdisk.8;,
болон &man.bsdlabel.8; гэх мэт тушаалын мөрийн програмуудыг
шууд ашиглах боломжийг олгодог бүрхүүлийг эхлүүлэх сонголт
бас бий.
Зааварчилсан хуваалт
Олон диск холбоотой бол &os; суулгах
дискийг сонгох хэрэгтэй.
Бүх дискийг &os;-д зориулж хуваарилж болно, эсвэл
зөвхөн хэсгийг хуваарилж болно. Хэрэв
[ Entire Disk ] сонгосон бол
бүх дискийг эзэлсэн ерөнхий хуваалтын тогтоц үүснэ.
[ Partition ]-г сонгосноор
дискний ашиглагдаагүй байгаа хэсэгт хуваалтын тогтцыг үүсгэнэ.
Хуваалтын тогтцыг үүсгэсний дараа зөв эсэхийг шалгаарай.
Хэрэв алдаа хийсэн бол [ Revert ] гэдгийг
сонгосноор хуваалтуудыг урьдын байрлалд аваачна, эсвэл
[ Auto ] нь автомат
&os;-н хуваалтуудыг үүсгэх болно. Хуваалтуудыг гараар үүсгэх, өөрчлөх,
эсвэл устгах боломжтой. Хуваалт зөв бол
[ Finish ]-г сонгож суулгалтыг
үргэлжлүүлнэ.
Гараар хуваах нь
Гараар хуваалт хийхэд шууд хуваалт засварлагч руу
оруулдаг.
Хөтчийг (энэ жишээн дээр
ada0) тодруулаад
[ Create ]-г сонгоход
хуваалтын схемийн төрлийг сонгож болох
цэсийг харуулдаг.
GPT хуваалт нь PC төрлийн компьютеруудын
хувьд ихэвчлэн хамгийн зөв сонголт байдаг. GPT-тэй
нийцтэй биш байж болох хуучин PC-н үйлдлийн системүүд
MBR хуваалтыг шаардаж болох юм.
Бусад хуваалтын схемүүдийг ердийн биш эсвэл хуучин компьютерийн
системүүдийн хувьд ерөнхийдөө ашигладаг.
Хуваалтын схемүүд
Товчлол
Тайлбар
APM
Apple
Partition Map буюу &powerpc; &macintosh;-н хэрэглэдэг Apple-н
Хуваалт.
BSD
MBR-гүй BSD-н хаягууд, заримдаа
"dangerously dedicated mode" гэгддэг. &man.bsdlabel.8;-с үзнэ үү.
GPT
GUID
Хуваалтын Хүснэгт.
MBR
Master
Boot Record буюу Мастер Ачаалах Бичлэг
PC98
MBR-н
хувилбар, NEC PC-98 компьютерууд ашигладаг.
VTOC8
Volume Table Of Contents, Sun SPARC64 бас
UltraSPARC компьютерууд ашигладаг.
Хуваалтын схемийг сонгож үүсгэсний дараа
[ Create ]-г сонгосноор шинэ
хуваалтууд үүсгэх болно.
Стандарт &os;-н GPT суулгалт багаар бодоход
гурван хуваалт ашигладаг:
Стандарт &os; GPT хуваалтууд
freebsd-boot - &os; ачаалах код.
freebsd-ufs - &os; UFS
файлын систем.
freebsd-swap - &os; swap
зай.
Өөр нэг дурдахад илүүдэхгүй хуваалт бол
&os; ZFS файлын систем агуулах хуваалтуудад хэрэглэгдэх
freebsd-zfs хуваалт юм.
-г харна уу.
&man.gpart.8; нь илүү олон GPT
хуваалтын төрлүүдийг харуулдаг.
Файлын системийн олон хуваалтыг ашиглаж болох
бөгөөд зарим хүмүүс /, /var,
/tmp ба
/usr файлын системүүдийн хувьд
тусдаа хуваалт бүхий уламжлалт тогтцыг илүүд үзэж болох юм.
Жишээг хаягаас
үзнэ үү.
Хэмжээг ердийн товчлолоор оруулж өгч болно:
Килобайтын хувьд K, Мегабайтын хувьд M
эсвэл гигабайтын хувьд G гэнэ.
Секторын зөв тэгш байдал ажиллагааг сайжруулах
бөгөөд олон 4K байт хэмжээнд тэгш хуваагдахаар хуваалтын
хэмжээг өгөх нь 512-байт эсвэл 4K байт сектор бүхий хөтчүүд дээр
тэгш байдлыг хангахад тусална. Ерөнхийдөө олон 1M эсвэл 1G-д
тэгш хуваагдахаар байх хуваалтын хэмжээг ашиглах нь
хуваалт бүр тэгш тооны 4K-с эхлэх боломжийг бий болгодог.
Гэхдээ нэг бодох юм нь freebsd-boot
хуваалт нь ачаалах кодын хязгаарлалтаас болоод
512K-с ихгүй байх ёстой байдаг.
Хэрэв энэ хуваалт нь файлын систем агуулах бол
холболтын цэг хэрэгтэй болдог. Хэрэв зөвхөн ганц UFS хуваалт
үүсэх бол холболтын цэг нь / байна.
хаягийг бас асуудаг.
Хаяг нь энэ хуваалтыг таних нэр болдог. Хөтчийн нэр эсвэл тоо нь
хөтөч өөр хянагч юм уу порт руу холбогдсон бол өөрчлөгдөж
болох боловч хуваалтын хаяг өөрчлөгдөхгүй.
/etc/fstab гэх мэт файлууд дээрх хөтчийн
нэр ба хуваалтын тоонуудын оронд хаягийг ашиглах нь тоног
төхөөрөмжийн өөрчлөлттэй холбоотой асуудал үүсгэлгүй
системийг найдвартай ажиллагааг илүү болгодог.
GPT хаягууд нь диск холбогдсон үед /dev/gpt/
гэж орж ирдэг. Бусад хуваалтын схемүүд өөр хаягийн
боломжуудтай бөгөөд тэдгээрийн хаягууд нь /dev/
дотор өөр сангуудад гарч ирдэг.
Ижил хаягуудтай байхаас сэргийлж файл систем бүрт
өөр хаяг ашиглах хэрэгтэй. Компьютерийн нэр, хэрэглээ, эсвэл
байрлалаас хэдэн үсгийг хаягт нэмж өгч болно. Жишээ нь
лабораторийн компьютерийн хувьд түүний UFS root хуваалтыг
"labroot" юм уу эсвэл "rootfs-lab" гэж өгч болох юм.
Уламжлалт тусдаа файлын системийн хуваалтуудыг
үүсгэх
/, /var,
/tmp, болон /usr
сангууд тусдаа файл систем хэлбэрээр өөр өөрийн хуваалтууд
дээр байрлах уламжлалт хуваалтуудын хувьд GPT хуваалтын
схем үүсгээд доор үзүүлсэн шиг хуваалтыг үүсгэх хэрэгтэй.
Үзүүлсэн хуваалтын хэмжээнүүд нь 20G дискний хувьд ийм байх нь
элбэг байдаг. Хэрэв диск дээр илүү зай байгаа бол илүү том
swap юм уу эсвэл /var хуваалт байх нь
хэрэгтэй байдаг. Энд үзүүлсэн хаягуудын өмнө "жишээ нь"
ex тавигдсан байгаа бөгөөд уншигч нар
дээр тайлбарласны дагуу өөр бусдаас ялгаатай хаягийн
утгыг ашиглах хэрэгтэй.
&os;-н gptboot нь
анхдагчаар эхний UFS хуваалтыг
/ хуваалт байна гэж үздэг.
Хуваалтын төрөл
Хэмжээ
Холбох цэг
Хаяг
freebsd-boot
512K
freebsd-ufs
2G
/
exrootfs
freebsd-swap
4G
exswap
freebsd-ufs
2G
/var
exvarfs
freebsd-ufs
1G
/tmp
extmpfs
freebsd-ufs
анхдагчийг хүлээн авах (дискний үлдсэн
хэсэг)
/usr
exusrfs
Хуваалтыг үүсгэсний дараа суулгалтыг
[ Finish ] дарж үргэлжлүүлнэ.
Суулгалтыг гүйцэтгэх нь
Энэ мөч нь суулгалт хатуу диск рүү өөрчлөлт хийхээс
өмнө зогсоох хамгийн сүүлийн боломж юм.
[ Commit ]-г сонгож
Enter дарж үргэлжлүүлнэ. Хэрэв өөрчлөлт
хийх хэрэгтэй бол [ Back ]
дарж хуваалт засварлагч руу буцна. [ Revert & Exit ]
нь хатуу диск рүү ямар ч өөрчлөлт хийлгүйгээр
суулгагчаас гаргана.
Сонгосон түгээлтүүд, суулгалт зөөвөрлөгч болон компьютерийн
хурдаас хамаарч суулгах хугацаа харилцан адилгүй байдаг
Процесс явж байгааг харуулсан хэд хэдэн зурвасууд
гарч ирдэг.
Эхлээд суулгагч хуваалтуудыг диск рүү бичиж
newfs хийж хуваалтуудыг бэлэн
болгоно.
Хэрэв сүлжээгээр суулгаж байгаа бол bsdinstall
шаардлагатай түгээлтийн файлуудыг татаж авах болно.
Дараа нь татаж авсан эсвэл суулгалтын зөөвөрлөгчөөс уншсан
файлууд нь эвдрээгүйг магадлахын тулд түгээлтийн файлуудын
бүрэн бүтэн байдлыг шалгадаг.
Төгсгөлд нь шалгагдсан түгээлтийн файлуудыг
диск рүү задалдаг.
Бүх хүссэн түгээлтийн файлуудыг задалсны дараа
bsdinstall нь суулгалт дууссаны
дараах тохиргооны ажлууд руу ордог.
(-г үзнэ үү).
Суулгасны дараах үйлдлүүд
Төрөл бүрийн тохиргоо хийсний дараа &os;
амжилттай сууна. Шинэ суулгасан &os; систем рүү ачаалахаасаа өмнө
төгсгөлийн цэсээс тохиргооны сонголтууд руу орж тохиргоог
өөрчилж болно.
root нууц үгийг тохируулах
root нууц үгийг өгөх хэрэгтэй.
Нууц үгийг оруулж байхад дэлгэц дээр бичсэн тэмдэгтүүд
харагддаггүйг санаарай. Нууц үгийг оруулсны дараа дахин
оруулах ёстой. Энэ нь алдаа гарахаас сэргийлдэг.
Нууц үгийг оруулсны дараа суулгалт үргэлжлэх
болно.
Сүлжээний интерфэйсүүдийг тохируулах нь
bootonly суулгалтын үеэр тохиргоо
хийгдсэн бол сүлжээний тохиргоог алгасах
болно.
Компьютер дээр олдсон бүх сүлжээний интерфэйсийн
жагсаалтыг харуулна. Тохиргоо хийхээ сонгоорой.
Утасгүй сүлжээний интерфэйсийг тохируулах нь
Хэрэв утасгүй сүлжээний интерфэйс сонгосон бол
сүлжээнид холбогдохын тулд утасгүй сүлжээний танилт
болон аюулгүй байдалтай холбоотой параметрүүдийг оруулж өгөх хэрэгтэй.
Утасгүй сүлжээг Service Set Identifier буюу
SSID-р танидаг.
SSID нь богино бөгөөд сүлжээ бүрийн хувьд
өөр нэр өгдөг.
Ихэнх утасгүй сүлжээнүүд мэдээллийг дурын этгээд харахаас
урьдчилан сэргийлэхийн тулд дамжуулсан өгөгдлийг
шифрлэж нууцалдаг. WPA2-г ер нь илүүтэй зөвлөдөг.
WEP гэх мэт хуучин шифрлэлтийн төрлүүд нь
маш бага аюулгүй байдлыг хангадаг.
Утасгүй сүлжээнд холбогдох эхний алхам бол
утасгүй сүлжээний холболтын цэгийг хайх явдал байдаг.
Хайх үед олдсон SSID
-ууд болон тэдгээрийн шифрлэлтийн төрлийн талаарх тайлбар харагдах болно.
Хэрэв SSID жагсаалтад
харагдахгүй бол [ Rescan ]-г сонгож
дахиж хайгаарай. Хэрэв хүссэн сүлжээ дахиад гарч ирэхгүй байгаа бол
антенны холболтоо шалгах юм уу эсвэл холболтын цэг рүү компьютераа ойртуулж
үзээрэй. Өөрчлөлт хийх болгондоо дахиж хайж үзээрэй.
Сүлжээг сонгосны дараа сонгосон утасгүй сүлжээндээ
холбогдохдоо шифрлэлтийн мэдээллээ оруулна.
WPA2 ашиглавал
зөвхөн нууц үг (Урьдчилсан хуваалцсан түлхүүр буюу Pre-Shared Key, товчоор PSK) хэрэгтэй. Оруулах цонхон
дээр бичсэн тэмдэгтүүд аюулгүй байдалтай холбоотойгоор
од хэлбэрээр харагдана.
Утасгүй сүлжээг сонгож холболтын мэдээллийг оруулсны
дараа сүлжээний тохиргоо үргэлжилнэ.
IPv4 сүлжээг тохируулах нь
IPv4 сүлжээ ашиглагдах эсэхийг сонгох хэрэгтэй.
Энэ сүлжээний хамгийн түгээмэл төрөл юм.
IPv4 тохиргоог хийх хоёр арга байдаг.
DHCP
нь сүлжээний интерфэйсийг автоматаар тохируулах бөгөөд
энэ аргыг илүүд үздэг. Static буюу тогтмол
тохиргоо нь сүлжээний мэдээллийг гараас оруулах шаардлагыг
бий болгодог.
Хамаагүй сүлжээний мэдээлэл оруулж болохгүй,
учир нь ажиллахгүй. Сүлжээний администратор юм уу эсвэл
үйлчилгээ үзүүлэгчээс -д үзүүлсэн
мэдээллийг авах хэрэгтэй.
IPv4 DHCP сүлжээний тохиргоо
Хэрэв DHCP сервер байгаа бол автоматаар сүлжээгээ
тохируулахын тулд [ Yes ]-г
дарна.
IPv4 статик сүлжээний тохиргоо
Сүлжээний интерфэйсийн статик тохиргоо нь
IPv4-н зарим мэдээлэл оруулахыг шаарддаг.
IP хаяг - Энэ компьютерт
гараар зааж өгөх IPv4 хаяг. Энэ хаяг нь давхцах ёсгүй
бөгөөд локал сүлжээн дээр өөр төхөөрөмж дээр ашиглагдаагүй
байх ёстой.
Subnet Mask - Локал сүлжээнд зориулсан
сүлжээний маск. Ихэвчлэн
255.255.255.0 байдаг.
Default Router - Энэ сүлжээн дэх анхдагч
чиглүүлэгчийн IP хаяг. Ихэвчлэн локал сүлжээг Интернэт рүү
холбодог чиглүүлэгч юм уу эсвэл өөр сүлжээний төхөөрөмжийн хаяг
байдаг. Мөн default gateway буюу анхдагч
гарц гэгддэг.
IPv6 сүлжээг тохируулах нь
IPv6 нь сүлжээний тохиргооны шинэ арга юм.
Хэрэв IPv6 байгаад түүнийг тохируулахыг хүсэж байгаа бол
[ Yes ]-г сонгоно.
IPv6 нь бас тохируулах хоёр аргатай.
SLAAC
буюу Төлөвт бус хаягийн автомат тохиргоо
нь сүлжээний интерфэйсийг автоматаар зөвөөр тохируулдаг.
Статик тохиргоо нь сүлжээний мэдээллийг
гараар оруулахыг шаарддаг.
IPv6 Төлөвт бус хаягийн автомат тохиргоо
SLAAC нь локал чиглүүлэгчээс автомат тохиргооны
мэдээлэл асуух боломжийг IPv6 сүлжээний төхөөрөмжид олгодог.
RFC4862 хаягаас
илүү мэдээллийг үзнэ үү.
IPv6 статик сүлжээний тохиргоо
Сүлжээний интерфэйсийн статик тохиргоо нь IPv6 тохиргооны мэдээллийг
оруулахыг шаарддаг.
IPv6 Address - Гараар энэ компьютерт
өгөх IP хаяг. Энэ хаяг нь давхцах ёсгүй
бөгөөд локал сүлжээн дээр өөр төхөөрөмж дээр ашиглагдаагүй
байх ёстой.
Default Router - Энэ сүлжээн дэх анхдагч
чиглүүлэгчийн IPv6 хаяг. Ихэвчлэн локал сүлжээг Интернэт рүү
холбодог чиглүүлэгч юм уу эсвэл өөр сүлжээний төхөөрөмжийн хаяг
байдаг. Мөн default gateway буюу анхдагч
гарц гэгддэг.
DNS-г тохируулах нь
Domain Name System (
DNS)
танигч нь хостын нэрийг сүлжээний хаяг руу болон сүлжээний хаягаас
хөрвүүлдэг. Хэрэв DHCP юм уу эсвэл
SLAAC-г сүлжээний интерфэйсийг автоматаар тохируулахад
ашиглаж байгаа бол Танигчийн тохиргооны утгууд аль хэдийн
байж болох юм. Үгүй бол локал сүлжээний домен нэрийг хайх
талбарт оруулна. DNS #1 ба DNS #2 нь
локал DNS серверүүдийн IP хаягууд юм.
Ядаж нэг DNS сервер хэрэгтэй байдаг.
Цагийн бүсийг тохируулах нь
Цагийн бүсийг машиндаа зориулж тохируулах нь
бүсийн цагийн өөрчлөлтүүдийг автоматаар дагах болон
бусад цагийн бүстэй холбоотой функцуудыг зөв хийх
боломжийг олгодог.
Энд байгаа жишээ нь АНУ-н Зүүн цагийн бүсэд байгаа
машины хувьд юм. Таны сонголт газар зүйн бүсээс хамааран
өөр өөр байх болно.
Машины цаг хэрхэн тохируулагдсан байгаагаас хамаарч
[ Yes ]
эсвэл [ No ]-г сонгоод
Enter дарна.
Систем UTC эсвэл локал цаг алийг ашиглаж байгааг та
мэдэхгүй байгаа бол [ No ]-г
дарж хамгийн түгээмэл хэрэглэгддэг локал цагийг сонгоорой.
Сумнууд ашиглаж зохих бүсийг сонгоод
Enter дарна.
Сум ашиглан зохих улсыг сонгоод
Enter дарна.
Сум ашиглан зохих цагийн бүсийг сонгоод
Enter дарна.
Цагийн бүсийн товчлол зөв эсэхийг шалгаарай.
Зөв байвал Enter дарж суулгалтын дараах
тохиргоог үргэлжлүүлнэ.
Үйлчилгээ идэвхжүүлэхийг сонгох
Ачаалах үед ажиллах нэмэлт үйлчилгээнүүдийг
идэвхжүүлж болно. Эдгээр үйлчилгээнүүд нь бүгд
нэмэлтээр байдаг.
Нэмэлт үйлчилгээнүүд
sshd - Аюулгүй алсын холболтод зориулсан аюулгүй бүрхүүл
(SSH) демон.
moused - Системийн консолийн хүрээнд
хулганы хэрэглээг бий болгодог.
ntpd - Цагийг автоматаар синхрончлох Сүлжээний Цагийн Протокол
(NTP) демон.
powerd - Тэжээлийн хяналт болон энерги зүй
зохистой хэрэглэхэд зориулсан системийн тэжээлийн хяналт.
Сүйрлийн үеийн мэдээллийг хадгалахыг идэвхжүүлэх
bsdinstall нь систем дээр
сүйрлийн үеийн мэдээллийг хадгалахыг идэвхжүүлэх эсэхийг
асуудаг. Сүйрлийн үеийн мэдээлэл хадгалахыг идэвхжүүлэх нь
систем дээр асуудлыг дибаг хийхэд маш хэрэгтэй байдаг
бөгөөд хэрэглэгчдэд аль болох энэ боломжийг идэвхжүүлэхийг
зөвлөдөг. [ Yes ] сонгож
сүйрлийн үеийн мэдээллийг хадгалахыг идэвхжүүлэх юм уу эсвэл
[ No ] дарж сүйрлийн үеийн
мэдээллийг хадгалахыг идэвхжүүлэлгүйгээр үргэлжлүүлж болно.
Хэрэглэгчид нэмэх
Суулгалтын явцад ядаж нэг хэрэглэгч нэмэх нь
root хэрэглэгчээр системд оролгүйгээр
системийг ашиглах боломжийг олгодог. root
хэрэглэгчээр системд орвол хийх үйлдлийн хувьд ямар нэг хязгаарлалт аль эсвэл
хамгаалалт байдаггүй. Нормал хэрэглэгчээр нэвтрэн орох нь
илүү аюулгүй бөгөөд нууцлаг юм.
[ Yes ] дарж шинэ
хэрэглэгч нэмнэ.
Нэмэх хэрэглэгчийн мэдээллийг оруулна.
Хэрэглэгчийн мэдээлэл
Username - Хэрэглэгчийн нэвтрэх
нэр. Ихэвчлэн нэрний эхний үсгийг овогтой нь цуг
ашигласан байдаг.
Full name - Хэрэглэгчийн бүтэн
нэр.
Uid - Хэрэглэгчийн ID. Систем үүнийг
зааж өгөх тул ихэвчлэн хоосон үлдээдэг.
Login group - Хэрэглэгчийн бүлэг.
Анхдагч утгыг авахаар хоосон үлдээдэг.
Invite user into
other groups? - Хэрэглэгчийг гишүүнээр нэмж
болох нэмэлт бүлгүүд.
Login class - Анхдагч утгыг
авахаар хоосон үлдээдэг.
Shell - Хэрэглэгчид зориулсан
интерактив бүрхүүл. Жишээн дээр &man.csh.1;
сонгосон байгаа.
Home directory - Хэрэглэгчийн гэр
сан. Анхдагч утга ихэвчлэн зөв байдаг.
Home directory permissions -
Хэрэглэгчийн гэрийн сангийн зөвшөөрлүүд. Анхдагч утга ихэвчлэн зөв
байдаг.
Use password-based authentication? -
Ихэвчлэн "yes".
Use an empty password? -
Ихэвчлэн "no".
Use a random password? - Ихэвчлэн
"no".
Enter password - Хэрэглэгчийн жинхэнэ
нууц үг. Бичсэн тэмдэгтүүд дэлгэц дээр гарахгүй.
Enter password again - Шалгахын тулд
нууц үгийг дахин бичих ёстой.
Lock out the account after creation?
- Ихэвчлэн "no".
Бүгдийг оруулсны дараа ерөнхий дүгнэсэн мэдээлэл
гарч ирэх бөгөөд систем зөв эсэхийг асууна. Хэрэв оруулж байх
явцдаа алдаа хийсэн бол no гэж бичин дахин
оролдоорой. Хэрэв бүгд зөв бол yes гэж бичин
шинэ хэрэглэгч үүсгэнэ.
Хэрэв өөр хэрэглэгч нэмэх шаардлагатай бол
"Add another user?" гэсэн асуултад yes
гэж хариулаарай. no гэж бичин
хэрэглэгч нэмэхээ зогсоож суулгалтыг үргэлжлүүлнэ.
Хэрэглэгч нэмэх болон хэрэглэгчийн удирдлагын
талаар илүү дэлгэрэнгүйг хэсгээс үзнэ үү.
Төгсгөлийн тохиргоо
Бүгдийг суулгаж тохируулсны дараа тохиргоонуудыг өөрчлөх
сүүлчийн боломжийг систем олгоно.
Суулгалтыг гүйцээхээсээ өмнө энэ цэсийг ашиглан
ямар нэг өөрчлөлт аль эсвэл нэмэлт тохиргоог хийгээрэй.
Төгсгөлийн тохиргооны сонголтууд
Add User -
хэсэгт тайлбарласан байгаа.
Root Password -
хэсэгт тайлбарласан байгаа.
Hostname -
хэсэгт тайлбарласан байгаа.
Network -
хэсэгт тайлбарласан байгаа.
Services -
хэсэгт тайлбарласан байгаа.
Time Zone -
хэсэгт тайлбарласан байгаа.
Handbook -
&os; гарын авлага (таны одоо уншиж байгаа энэ заавар) татаж суулгана.
Төгсгөлийн ямар нэг тохиргоо хийж дууссаны дараа
Exit-г сонгож суулгалтаас гарна.
bsdinstall нь шинэ систем рүү ачаалахаас
өмнө өөр илүү нэмэлт тохиргоо шаардлагатай эсэхийг асууна.
Шинэ системээс [ Yes ]-г сонгон дарж
бүрхүүл рүү орох юм уу эсвэл [ No ]-г
дарж суулгалтын сүүлийн алхам руу орно.
Хэрэв илүү тохиргоо эсвэл тусгай тохиргоо хэрэгтэй бол
[ Live CD ]-г сонгосноор
суулгалтын зөөвөрчлөгчийг Live CD горим руу ачаалах болно.
Суулгалт дууссаны дараа [ Reboot ]-г
сонгож компьютерийг дахин ачаалж шинэ &os; системийг
эхлүүлнэ. &os; суулгалтын CD, DVD эсвэл USB санах ойн
дискийг авахаа мартуузай, тэгэхгүй бол компьютер тэр байгаа зөөвөрлөгчөөс
дахин ачаалах болно.
&os; ачаалах ба унтраах
&os;/&arch.i386; ачаалах
&os; ачаалах үед олон мэдээллийн чанартай зурвасууд
дэлгэц дээр гардаг. Ихэнх нь дэлгэцээр урсан өнгөрөх
бөгөөд энэ нь энгийн явдал юм. Систем ачаалж дууссаны дараа
нэвтрэх хэсэг гарч ирдэг. Дэлгэц дээр гүйж өнгөрсөн
зурвасуудыг үзэхийн тулд Scroll-Lock дарж
scroll-back buffer-г идэвхжүүлнэ.
PgUp, PgDn болон сумнуудыг
ашиглан зурвасуудыг гүйлгэн харж болно.
Scroll-Lock дарж дэлгэцийн түгжсэн
горимоос гарч ердийн дэлгэц рүү эргэн орно.
login: цонхон дээр суулгалтын үед
нэмсэн хэрэглэгчийн нэрийг оруулна. Жишээн дээр asample
гэж буй. Шаардлагагүй тохиолдолд root
хэрэглэгчээр орохоос зайлсхийгээрэй.
Дээр дурдсан зурвасуудыг гүйлгэж харах боломж нь
хязгаарлагдмал бөгөөд бүх зурвасуудыг үзэх боложмгүй юм.
Нэвтэрч орсны дараа тушаалын мөрөөс ихэнхийг нь үзэж
болох бөгөөд ингэхийн тулд dmesg | less
тушаалуудыг ашиглана. Үзэж дууссаныхаа дараа
q дарж тушаалын мөр рүү буцаж
орно.
Ачаалах үеийн зурвасууд (хувилбарын мэдээллийг орхисон байгаа):
Copyright (c) 1992-2011 The FreeBSD Project.
Copyright (c) 1979, 1980, 1983, 1986, 1988, 1989, 1991, 1992, 1993, 1994
The Regents of the University of California. All rights reserved.
FreeBSD is a registered trademark of The FreeBSD Foundation.
root@farrell.cse.buffalo.edu:/usr/obj/usr/src/sys/GENERIC amd64
CPU: Intel(R) Core(TM)2 Duo CPU E8400 @ 3.00GHz (3007.77-MHz K8-class CPU)
Origin = "GenuineIntel" Id = 0x10676 Family = 6 Model = 17 Stepping = 6
Features=0x783fbff<FPU,VME,DE,PSE,TSC,MSR,PAE,MCE,CX8,APIC,SEP,MTRR,PGE,MCA,CMOV,PAT,PSE36,MMX,FXSR,SSE,SSE2>
Features2=0x209<SSE3,MON,SSSE3>
AMD Features=0x20100800<SYSCALL,NX,LM>
AMD Features2=0x1<LAHF>
real memory = 536805376 (511 MB)
avail memory = 491819008 (469 MB)
Event timer "LAPIC" quality 400
ACPI APIC Table: <VBOX VBOXAPIC>
ioapic0: Changing APIC ID to 1
ioapic0 <Version 1.1> irqs 0-23 on motherboard
kbd1 at kbdmux0
acpi0: <VBOX VBOXXSDT> on motherboard
acpi0: Power Button (fixed)
acpi0: Sleep Button (fixed)
Timecounter "ACPI-fast" frequency 3579545 Hz quality 900
acpi_timer0: <32-bit timer at 3.579545MHz> port 0x4008-0x400b on acpi0
cpu0: <ACPI CPU> on acpi0
pcib0: <ACPI Host-PCI bridge> port 0xcf8-0xcff on acpi0
pci0: <ACPI PCI bus> on pcib0
isab0: <PCI-ISA bridge> at device 1.0 on pci0
isa0: <ISA bus> on isab0
atapci0: <Intel PIIX4 UDMA33 controller> port 0x1f0-0x1f7,0x3f6,0x170-0x177,0x376,0xd000-0xd00f at device 1.1 on pci0
ata0: <ATA channel 0> on atapci0
ata1: <ATA channel 1> on atapci0
vgapci0: <VGA-compatible display> mem 0xe0000000-0xe0ffffff irq 18 at device 2.0 on pci0
em0: <Intel(R) PRO/1000 Legacy Network Connection 1.0.3> port 0xd010-0xd017 mem 0xf0000000-0xf001ffff irq 19 at device 3.0 on pci0
em0: Ethernet address: 08:00:27:9f:e0:92
pci0: <base peripheral> at device 4.0 (no driver attached)
pcm0: <Intel ICH (82801AA)> port 0xd100-0xd1ff,0xd200-0xd23f irq 21 at device 5.0 on pci0
pcm0: <SigmaTel STAC9700/83/84 AC97 Codec>
ohci0: <OHCI (generic) USB controller> mem 0xf0804000-0xf0804fff irq 22 at device 6.0 on pci0
usbus0: <OHCI (generic) USB controller> on ohci0
pci0: <bridge> at device 7.0 (no driver attached)
acpi_acad0: <AC Adapter> on acpi0
atkbdc0: <Keyboard controller (i8042)> port 0x60,0x64 irq 1 on acpi0
atkbd0: <AT Keyboard> irq 1 on atkbdc0
kbd0 at atkbd0
atkbd0: [GIANT-LOCKED]
psm0: <PS/2 Mouse> irq 12 on atkbdc0
psm0: [GIANT-LOCKED]
psm0: model IntelliMouse Explorer, device ID 4
attimer0: <AT timer> port 0x40-0x43,0x50-0x53 on acpi0
Timecounter "i8254" frequency 1193182 Hz quality 0
Event timer "i8254" frequency 1193182 Hz quality 100
sc0: <System console> at flags 0x100 on isa0
sc0: VGA <16 virtual consoles, flags=0x300>
vga0: <Generic ISA VGA> at port 0x3c0-0x3df iomem 0xa0000-0xbffff on isa0
atrtc0: <AT realtime clock> at port 0x70 irq 8 on isa0
Event timer "RTC" frequency 32768 Hz quality 0
ppc0: cannot reserve I/O port range
Timecounters tick every 10.000 msec
pcm0: measured ac97 link rate at 485193 Hz
em0: link state changed to UP
usbus0: 12Mbps Full Speed USB v1.0
ugen0.1: <Apple> at usbus0
uhub0: <Apple OHCI root HUB, class 9/0, rev 1.00/1.00, addr 1> on usbus0
cd0 at ata1 bus 0 scbus1 target 0 lun 0
cd0: <VBOX CD-ROM 1.0> Removable CD-ROM SCSI-0 device
cd0: 33.300MB/s transfers (UDMA2, ATAPI 12bytes, PIO 65534bytes)
cd0: Attempt to query device size failed: NOT READY, Medium not present
ada0 at ata0 bus 0 scbus0 target 0 lun 0
ada0: <VBOX HARDDISK 1.0> ATA-6 device
ada0: 33.300MB/s transfers (UDMA2, PIO 65536bytes)
ada0: 12546MB (25694208 512 byte sectors: 16H 63S/T 16383C)
ada0: Previously was known as ad0
Timecounter "TSC" frequency 3007772192 Hz quality 800
Root mount waiting for: usbus0
uhub0: 8 ports with 8 removable, self powered
Trying to mount root from ufs:/dev/ada0p2 [rw]...
Setting hostuuid: 1848d7bf-e6a4-4ed4-b782-bd3f1685d551.
Setting hostid: 0xa03479b2.
Entropy harvesting: interrupts ethernet point_to_point kickstart.
Starting file system checks:
/dev/ada0p2: FILE SYSTEM CLEAN; SKIPPING CHECKS
/dev/ada0p2: clean, 2620402 free (714 frags, 327461 blocks, 0.0% fragmentation)
Mounting local file systems:.
vboxguest0 port 0xd020-0xd03f mem 0xf0400000-0xf07fffff,0xf0800000-0xf0803fff irq 20 at device 4.0 on pci0
vboxguest: loaded successfully
Setting hostname: machine3.example.com.
Starting Network: lo0 em0.
lo0: flags=8049<UP,LOOPBACK,RUNNING,MULTICAST> metric 0 mtu 16384
options=3<RXCSUM,TXCSUM>
inet6 ::1 prefixlen 128
inet6 fe80::1%lo0 prefixlen 64 scopeid 0x3
inet 127.0.0.1 netmask 0xff000000
nd6 options=21<PERFORMNUD,AUTO_LINKLOCAL>
em0: flags=8843<UP,BROADCAST,RUNNING,SIMPLEX,MULTICAST> metric 0 mtu 1500
options=9b<RXCSUM,TXCSUM,VLAN_MTU,VLAN_HWTAGGING,VLAN_HWCSUM>
ether 08:00:27:9f:e0:92
nd6 options=29<PERFORMNUD,IFDISABLED,AUTO_LINKLOCAL>
media: Ethernet autoselect (1000baseT <full-duplex>)
status: active
Starting devd.
Starting Network: usbus0.
DHCPREQUEST on em0 to 255.255.255.255 port 67
DHCPACK from 10.0.2.2
bound to 192.168.1.142 -- renewal in 43200 seconds.
add net ::ffff:0.0.0.0: gateway ::1
add net ::0.0.0.0: gateway ::1
add net fe80::: gateway ::1
add net ff02::: gateway ::1
ELF ldconfig path: /lib /usr/lib /usr/lib/compat /usr/local/lib
32-bit compatibility ldconfig path: /usr/lib32
Creating and/or trimming log files.
Starting syslogd.
No core dumps found.
Clearing /tmp (X related).
Updating motd:.
Configuring syscons: blanktime.
Generating public/private rsa1 key pair.
Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_key.
Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_key.pub.
The key fingerprint is:
10:a0:f5:af:93:ae:a3:1a:b2:bb:3c:35:d9:5a:b3:f3 root@machine3.example.com
The key's randomart image is:
+--[RSA1 1024]----+
| o.. |
| o . . |
| . o |
| o |
| o S |
| + + o |
|o . + * |
|o+ ..+ . |
|==o..o+E |
+-----------------+
Generating public/private dsa key pair.
Your identification has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key.
Your public key has been saved in /etc/ssh/ssh_host_dsa_key.pub.
The key fingerprint is:
7e:1c:ce:dc:8a:3a:18:13:5b:34:b5:cf:d9:d1:47:b2 root@machine3.example.com
The key's randomart image is:
+--[ DSA 1024]----+
| .. . .|
| o . . + |
| . .. . E .|
| . . o o . . |
| + S = . |
| + . = o |
| + . * . |
| . . o . |
| .o. . |
+-----------------+
Starting sshd.
Starting cron.
Starting background file system checks in 60 seconds.
Thu Oct 6 19:15:31 MDT 2011
FreeBSD/amd64 (machine3.example.com) (ttyv0)
login:
RSA ба DSA түлхүүрүүдийг үүсгэх нь удаан машин дээр
хугацаа зарцуулж магадгүй. Энэ нь sshd-г
автоматаар эхлүүлэхээр тохируулсан тохиолдолд зөвхөн суулгасны дараа
эхний удаа ачаалах явцад хийгддэг. Дараа дараагийн ачаалах явц
хурдан байх болно.
&os; нь анхдагчаар график орчин суулгадаггүй боловч
суулгах боломжтой олон орчин байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг
хэсгээс үзнэ үү.
&os; унтраах
&os; компьютерийг зөв унтраах нь өгөгдөл болон
бүр төхөөрөмжийг эвдрэлээс хамгаалахад тусалж болно.
Тэжээлийг унтрааж болохгүй. Хэрэв хэрэглэгч
wheel бүлгийн гишүүн бол
тушаалын мөрөн дээр su гэж бичин
root нууц үгийг оруулж супер
хэрэглэгч болно. Үгүй бол root
хэрэглэгчээр орж shutdown -p now гэж
ажиллуулаарай. Систем цэвэрхэн хаагдаж өөрийгөө унтраах
болно.
Ctrl
Alt
Del
товчлуурын хослол системийг дахин ачаалахад ашиглагдах
боловч ердийн ажиллагааны үед үүнийг зөвлөдөггүй.
Асуудлыг олж засварлах
installation
troubleshooting
Дараах хэсэг суулгалттай холбоотой хүмүүсийн тайлагнасан
зарим нэг түгээмэл энгийн асуудлуудыг олж шийдвэрлэх талаар
тайлбарлана.
Хэрэв ямар нэг юм буруу бол яах вэ
PC архитектурын төрөл бүрийн хязгаарлалтуудаас болоод
төхөөрөмжүүдийг олж илрүүлэх нь 100% найдвартай биш
байдаг боловч хэрэв тэгж чадахгүй байгаа бол та цөөн хэдэн
зүйл хийж болно.
Таны тоног төхөөрөмж дэмжигдсэн эсэхийг шалгахын тулд өөрийн
&os; хувилбарын Тоног төхөөрөмжийн тэмдэглэл
баримтыг уншаарай.
Хэрэв таны тоног төхөөрөмж дэмжигдсэн боловч та гацах эсвэл бусад
асуудлуудтай учраад байгаа бол өөрчлөн тохируулсан цөм бүтээх
шаардлагатай болно. Энэ нь танд GENERIC
цөмд байхгүй төхөөрөмжүүдийн дэмжлэгийг нэмэх боломжийг
олгоно. Ачаалах дискнүүд дээрх цөм нь ихэнх төхөөрөмжүүдийг
IRQ, IO хаягууд, DMA сувгуудын хувьд үйлдвэрийн анхдагч тохиргоотой
байна гэж тооцон тохиргоо хийгдсэн байдаг. Хэрэв таны тоног
төхөөрөмжид дахин тохиргоо хийгдсэн бол &os; тэдгээрийг олохын тулд
та цөмийн тохиргоогоо засаж дахин бүтээх хэрэгтэй болно.
Байхгүй төхөөрөмжийг хайж олохгүй байгаа нь дараа нь өөр байгаа төхөөрөмжийг бас
олохгүйд хүргэж болох юм. Ийм тохиолдолд асуудал үүсгээд байгаа
драйверуудыг хайхыг болиулах хэрэгтэй.
Төрөл бүрийн тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнүүд ялангуяа эх хавтан дээр
үйлдвэрээс сууж ирсэн програмуудыг шинэчилснээр суулгалтын
үеийн зарим асуудлуудыг шийдэж болох юм. Эх хавтангийн
програмыг ихэвчлэн BIOS гэдэг.
Ихэнх эх хавтан болон компьютер үйлдвэрлэгчид шинэчлэлт болон
шинэчлэх мэдээлэлд зориулсан вэбтэй байдаг.
Чухал шинэчлэлт зэрэг заавал хийх шинэчлэлт хийхээс бусдаар үйлдвэрлэгчид
эх хавтангийн BIOS-г шинэчлэхийг
зөвлөдөггүй. Шинэчлэх процесс BIOS-г бүрэн биш болгож компьютерийг
ажиллагаагүй байдалд хүргэн буруу ажиллаж
болно.
Алдааг олж шийдвэрлэх асуултууд ба хариултууд
Миний систем ачаалах явцдаа төхөөрөмж шалгаж байхдаа
гацсан эсвэл суулгах явцад сонин байсан.
&os; нь системийн тохиргоонд туслахын тулд
i386, amd64, ба ia64 тавцангууд дээр
системийн ACPI үйлчилгээг хэрэв илэрсэн бол
ихээхэн ашигладаг. Харамсалтай нь ACPI драйвер
болон системийн эх хавтан дотор, BIOS-н
програм дээр зарим нэг алдаа байсаар байдаг.
ACPI-г ачаалагч дуудагчийн гурав дахь шатан дээр
hint.acpi.0.disabled хувьсагчийг
зааж өгөн хааж өгч болно:
set hint.acpi.0.disabled="1"
Систем ачаалах болгонд энэ нь өөрчлөгдөх учир
/boot/loader.conf файлд
hint.acpi.0.disabled="1"-г нэмж
өгөх хэрэгтэй. Ачаалагч дуудагчийн талаар илүү
дэлгэрэнгүйг хэсгээс
үзэж болно.
Амьд CD ашиглах нь
&os;-ийн амьд CD үндсэн суулгац програм байгаа CD дээр
байдаг. Энэ нь хэрэглэгчдийн хувьд &os; нь тэдний хүссэн
үйлдлийн систем эсэхийг мэдэх болон зарим нэг боломжуудыг
суулгахаасаа өмнө туршихад хэрэгтэй юм.
Амьд CD ашиглахаасаа өмнө дараах зүйлсийг анхаарах
хэрэгтэй:
Систем рүү хандахын тулд нэвтрэх эрх шаардлагатай.
Хэрэглэгчийн нэр нь root ба нууц үг нь
хоосон байна.
Систем нь CD-с шууд ажиллах учир хатуу диск дээр
суулгасан системээс хамаагүй удаан байна.
Амьд CD нь тушаал хүлээх мөртэй бөгөөд график
интерфэйсгүй байна.